“Олон улсын хөрөнгө оруулалтын эрх зүй ба хөрөнгө оруулалтын арбитр” сэдэвт өвлийн сургалтыг зохион байгууллаа

Share Button

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхим, Эдийн засаг, бизнесийн эрх зүйн төвөөс 2024 оны нэгдүгээр сарын 22-26-ны өдөр өвлийн улирлын кредит олгох сургалтыг хоёр дахь жилдээ амжилттай зохион байгуулав.

Энэ жилийн сургалтад ХБНГУ-ын Маннхаймын Их Сургуулийн дэд профессор, Herbert Smith Freehills олон улсын хуулийн фирм (дэлхийд эрэмбээрээ гуравт ордог)-ийн ахлах хуульч болон тус фирмийн Европын консул, хууль зүйн доктор Bajar Scharaw-ыг урьж, Хууль зүйн сургуулийн “Эрх зүй” хөтөлбөрийн өдөр, орой, эчнээ ангийн 50 оюутанд “Олон улсын хөрөнгө оруулалтын эрх зүй ба хөрөнгө оруулалтын арбитр” сэдвээр явагдлаа.

Сургалтын хүрээнд оюутнуудад үндэсний ба олон улсын эрх зүйн зохицуулалт, олон улсын шүүх, арбитрын практик зэрэг “Олон улсын хөрөнгө оруулалтын эрх зүй”-н үндсэн асуудлуудыг хамарсан 13 бүлэг сэдвийн хүрээнд 24 цагийн лекцийг англи хэлээр хүргэв.

Зочин профессор, хуульч Bajar Scharaw сургалтад хамрагдсан оюутнуудын хөрөнгө оруулалтын эрх зүйн суурь мэдлэг сайн байгааг үнэлж, сургалтаар хүргэх агуулгаа илүү гүнзгийрүүлсэн түвшинд орсон нь бахархууштай байсныг онцлов.

Зочин профессор, хуульч Bajar Scharaw Монгол Улсад ирж, буцахтай холбоотой бүх зардлыг хувиасаа гаргасан бөгөөд олон улсын хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин үеийн нөхцөл байдал, тулгамдсан асуудлын талаар өндөр ач холбогдол бүхий мэдлэг хүргэсэн явдалд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутнууд, нийт багш нарын өмнөөс гүн талархал илэрхийлье.

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар