Багш

МУИС-ийн 2017-2018 оны хичээлийн жилийн “Шилдэг судлаачдыг алдаршуулах” номинацийн шалгаруулалтад бүтээлээ ирүүлэхийг урьж байна

МУИС нь судалгааны их сургууль болох стратегийн зорилгын хүрээнд их сургуулийн эрдэмтэн, судлаачдын олон улсын хэмжээнд гүйцэтгэсэн судалгаа, шинжилгээний ажлын үр дүнг үнэлэх, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий арга хэмжээг Дэлхийн Шинжлэх ухааны өдрийг ...

МУИС-ХШУИС-МКУТ -ийн багш П.Гантуяа докторын зэрэг хамгааллаа

МУИС-ХШУИС-МКУТ -ийн П.Гантуяа багш докторын зэргээ амжилттай хамгааллаа. Удирдагч Б.Сувдаа, Цэвээндорж нарт нь болон багш П.Гантуяадаа баяр хүргэж, цаашдын эрдэм судлалын ажилд нь амжилт хүсье!

“Тогтвортой хөгжилд шилжих үеийн урьдчилан сэргийлэх зарчим” сэдэвт сургалт боллоо

МУИС, Европын Холбооны ERASMUS+ хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Хүрээлэн буй орчны бодлого, менежмент, технологийн ахисан түвшний нэгдсэн хөтөлбөр”-ийн анхны зуны сургалт “Тогтвортой хөгжилд шилжих үеийн урьдчилан сэргийлэх зарчим: Өнгөрснөө эргэн харж, ирээдүйг төлөвлөж, үйлдэх нь” ...

“Хүрэл тогоот-2018” эрдэм шинжилгээний хуралд оролцохыг урьж байна

Монголын Залуу Эрдэмтдийн Холбооноос “Хүрэлтогоот” эрдэм шинжилгээний бага хурлыг Боловсрол, Соёл Шинжлэх Ухааны Яамны дэмжлэгтэйгээр Шинжлэх Ухааны Академи, Шинжлэх Ухаан Технологийн Сан, Их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран зохион байгуулдаг бөгөөд энэ жилийн хурал ...

“Төрийн албаны тэргүүний ажилтан” цол тэмдэг хүртсэн Проф. Др. Н.Бурмаа багшдаа баяр хүргэе

ОУХНУС-ийн Нийтийн удирдлагын тэнхимийн эрхлэгч Проф. Др. Н.Бурмаа нь Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн (GIZ) Эрдэс баялаг түүхий эдийн иж бүрэн санаачлага (ЭТИС) хөтөлбөрийн “Орон Нутгийн Цогц Хөгжил-Түншлэл” (ICDP) төслийн хүрээнд 2013 оноос эхлэн ...

“Багш нарын баярын хүндэтгэлийн хүлээн авалт”-д урьж байна

МУИС-ийн “Багш нарын баярын хүндэтгэлийн хүлээн авалт” 2018 оны 10 дугаар сарын 5-ны Баасан гарагт МПМ цогцолборт болно. Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. МУИС-ийн Захиргаа

“Багш шавийн дурсамж уулзалт”-ыг зохион байгуулав

Ахмадын баяр болон багш нарын баярыг тохиолдуулан Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос “Монголын ахмад багш нарын хүндэтгэлийн дурсамж уулзалт”-ыг 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Төрийн ордноо зохион байгуулсан юм. Энэхүү ...

ХШУИС-ийн Электроник, холбооны инженерчлэлийн тэнхимд лаборант сонгон шалгаруулж авна

2018-2019 оны хичээлийн жилд ХШУИС-ийн Электроник, холбооны инженерчлэлийн тэнхимд лаборант сонгон шалгаруулж авна. Ажлын байранд тавигдах тусгай шаардлага: Мэргэжил: Компьютерийн сүлжээ Тухайн мэргэжлээр бакалавраас дээш зэрэгтэй Сургалтын технологийн процессийг мэддэг байх Дадлагын ажил хийж буй ...
Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар