Ахмадын баяр болон багш нарын баярыг тохиолдуулан Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос “Монголын ахмад багш нарын хүндэтгэлийн дурсамж уулзалт”-ыг 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Төрийн ордноо зохион байгуулсан юм. Энэхүү дурсамж уулзалтад МУИС-иас 20 ахмад багш оролцлоо.
Уг уулзалтын дараа МУИС-ийн хичээлийн 1-р байрны 217 тоот өрөөнд МУИС-ийн ахмад багш, ажилтны нэгдсэн холбоо “Багш шавийн дурсамж уулзалт”-ыг зохион байгуулав. Уулзалтад “Монголын ахмад багш нарын хүндэтгэлийн дурсамж уулзалт”-д оролцсон МУИС-ийн багш нарын зарим шавь оролцон багшдаа хүндэтгэл үзүүлж оюутан ахуй цагийн дурсамж, багшдаа талархсан сэтгэлээ илэрхийлж байв.