“Төрийн албаны тэргүүний ажилтан” цол тэмдэг хүртсэн Проф. Др. Н.Бурмаа багшдаа баяр хүргэе

Share Button

ОУХНУС-ийн Нийтийн удирдлагын тэнхимийн эрхлэгч Проф. Др. Н.Бурмаа нь Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн (GIZ) Эрдэс баялаг түүхий эдийн иж бүрэн санаачлага (ЭТИС) хөтөлбөрийн “Орон Нутгийн Цогц Хөгжил-Түншлэл” (ICDP) төслийн хүрээнд 2013 оноос эхлэн Баянхонгор, Сэлэнгэ, Увс, Өвөрхангай аймгуудын удирдах болон гүйцэтгэх түвшний төрийн албан хаагчдад зориулан МУИС-ийн салбар сургуулийн эрдэмтэн, профессоруудтай хамтран “Төрийн албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх” чиглэлээр шат дараатай сургалт, зөвлөх үйлчилгээнүүдийг өгч ажиллаж байна. Төслийн хүрээнд Сэлэнгэ, Увс, Баянхонгор аймгууд MNS ISO 9001:2016 стандартуудын баталгаажуулалтыг амжилттай хийж сертификатаа гардан авсан. Проф. Др. Н.Бурмаа багшийн Монгол Улсын Төрийн албаны хөгжилд оруулж байгаа хувь нэмрийг үнэлэн 2018 оны 10-р сарын 12-ны өдөр Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс “Төрийн албаны тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагналаа.


Нийтийн удирдлагын нийт багш, оюутнуудын зүгээс багшдаа эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.

Нийтийн удирдлагын тэнхимийн хамт олон

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар