Үйл явдал

МУИС ТҮҮХТ 75 ЖИЛИЙН ОЙГООР ТӨРИЙН ДЭЭД СҮХБААТАРЫН ОДОН ХҮРТЛЭЭ

75 жилийн түүхт ойгоо тэмдэглэж буй МУИС-д Eрөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд Сүхбаатарын одон гардууллаа. Монголын ууган их сургууль МУИС байгуулагдаж, үндэсний дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 75 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. МУИС нь ...

“Core to Core” хөтөлбөрийн хоёр дахь уулзалт Монгол Улсын Их Сургууль дээр боллоо

Японы JSPS (Japan Society for the Promotion of Science), Окаяама Их Сургууль (Okayama University)-ийн санхүүжилтээр Зүүн болон Зүүн өмнөд азийн орнуудыг хамарсан Тогтвортой хөгжлийн боловсролыг дэмжих “Core to Core” хөтөлбөр 2016 оноос эхлэн хэрэгжиж байна. ...

“ARC” АЗИЙН СУДАЛГААНЫ ТӨВИЙН СУДАЛГААНЫ ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ 2017.12.20-НЫ ӨДӨР ДУУСНА

МУИС-ийн “ARC” Азийн судалгааны төв  2018 онд  Судалгааны төсөл, International Scholars Exchange Fellowship Programme докторын дараах судалгааны судлаачийн төсөл шалгаруулж санхүүжүүлнэ. Судалгааны төсөл. ARC хөтөлбөр нь МУИС-д ажилладаг a) эрдэмтдийн судалгааны баг, б) докторын дараах ...

2017 оны Шинжлэх ухааны шилдэг бүтээл-“МОНГОЛЫН ЭРТНИЙ ТҮҮХ” 5 боть ном

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас жил бүр шинжлэх ухааны салбарын оны шилдэг бүтээлийг шалгаруулан, Монголын шинжлэх ухааны ажилтны өдрөөр шагнаж урамшуулдаг уламжлалтай. Монгол Улсад шинжлэх ухааны байгууллага үүсэж хөгжсөний 96 жил,  “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-т ...

“Цахим сургалт” сэдэвт семинар боллоо

МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын Европ Судлалын тэнхимээс санаачлан Германы Эрдмийн Солилцооны Алба (DAAD)-тай хамтран 2017 оны 11-р сарын 25-ны Бямба гарагт онлайн хичээл боловсруулж, хөгжүүлэхэд чиглэсэн “Цахим сургалт” мэргэжил дээшлүүлэх семинар зохион байгуулав. Семинарыг МУ-ын ШУТИС-ийн ...

БНАЛАУ-ын Боловсрол, Спортын сайд  МУИС-д айлчиллаа

БНАЛАУ-ын Боловсрол, Спортын сайд  хатагтай Сөнгдүанен Лачантабүн тэргүүтэй төлөөлөгчид МУИС-д 11 дүгээр сарын 25-ны өдөр айлчиллаа. Хатагтай Сөнгдүанен Лачантабүны айлчлалын бүрэлдэхүүнд Боловсрол, спортын яамны гадаад харилцааны газрын дэд захирал хатагтай Ноумхам Чантабаули, сайдын нарийн бичгийн ...

МУИС: Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөр магадлан итгэмжлүүлэхээр ажиллаж байна

МУИС нь Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл (БМИҮЗ)-тэй Дээд боловсролын сургалтын байгууллагын магадлан итгэмжлэх үйл ажиллагааны гэрээг 2017 оны 9 дүгээр сарын 15-нд байгуулж “Өөрийн үнэлгээний тайлан бичих” ажлын хэсэг МУИС-ийн захирлын 2017 оны 10 ...

Судалгааны арга зүйн семинар болно

МУИС-ийн Багшийн хөгжил, цахим сургалтын төв, Ахисан түвшний сургуулийн  бодлогын  газар хамтран МУИС-ийн багш, судлаачид болон ахисан түвшний оюутнууддаа зориулан  зохион байгуулдаг “Судалгааны арга зүйн семинар”-ын ээлжит дугаар 2017 оны 11 сарын 29-ны  өдөр 17:30 ...

Экологийн боловсролын төвийн 60 жилийн ой тохиож байна

1957 онд Залуу байгальчдын төв станц нэрээр байгуулагдсан Экологийн боловсролын төв энэ жил 60 нас хүрч байна. Ойн арга хэмжээ 2017 оны 11 сарын 29-нд МУИС-ийн дугуй заал, ЭБТ-ийн хурлын танхимд болно. Танд Монгол улсад ...

“Хандлагыг өөрчилж, хамтдаа хөгжье” өдөрлөгт хүрэлцэн ирнэ үү

НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас жил бүрийн 12 сарын 3-ны өдрийг Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах өдөр болгон зарлаж, дэлхий нийтээрээ тэмдэглэж ирсэн билээ. Энэ өдрийг тохиолдуулан МУИС, СЗСҮТөвтэй хамтран МУИС-ийн оюутнуудын дунд “Хандлагыг өөрчилж, хамтдаа хөгжье” ...
Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар