ШУС-ийн Хүмүүнлэгийн Ухааны Салбарын Их Британи, Америк судлалын тэнхимээс их дээд сургуулийн оюутнуудын дунд англиар уран илтгэх тэмцээнийг 2017 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Монгол-Япон төвийн хурлын танхимд “WHAT IS A CAUSE YOU WOULD LIKE TO FIGHT FOR OR ALREADY SUPPORT” сэдэвтэйгээр амжилттай зохион байгууллаа. Тус тэмцээнийг Talk Talk English боловсролын төв, Nomads tours & expeditions компани, Skytel групп, Selenge Press компани хоёр дахь удаагаа дэмжиж ажиллав.
Уг тэмцээнд төрийн өмчит болон хувийн хэвшлийн найман их, дээд сургуулийн хорин хоёр оюутны илтгэл ирж, дараагийн шатанд есөн илтгэлийг шалгаруулснаас МУИС, ШУС, ХУС-ын 3-р ангийн оюутан Ц.Отгонбаяр, СЭЗИС-ийн 2-р ангийн оюутан Б.Төгөл-Эрдэнэ, МУИС, ШУС, ХУС-ын 3-р ангийн оюутан У.Билигтсайхан нар эхний гурван байр эзэлж, өргөмжлөл, мөнгөн шагнал болон дэмжигч байгууллагуудын шагналыг хүртлээ.
Энэ удаагийн тэмцээний онцлог нь хөдөө орон нутгаас тодруулбал МУИС-ийн Завхан салбараас илтгэлээ ирүүлснээс гадна нийт оролцогчдын илтгэх ур чадвар сайжирсан байна.