Улаанбаатар Эмпати Сургуулийн нэрэмжит Байгалийн ухааны хичээлүүдийн III олимпиад амжилттай зохион байгуулагдлаа. Энэ жилийн олимпиадад нийслэл, хөдөө, орон нутгийн 4000 гаруй сурагч оролцсоноос 10-р ангийн химийн төрөлд 255 сурагч оролцож МУИС-ийн Байгаль-Эх лицей ахлах сургуулийн 10В ангийн сурагч Ихбаярын Ичинхорлоо хүрэл медалийн эзэн боллоо.
И.Ичинхорлоод сурлагын өндөр амжилт хүсье.