“Монгол хэл хэн сайн мэдэх вэ?” тэмцээн боллоо

Share Button

МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн бэлтгэл ангийн гадаад оюутнуудын дунд уламжлал болгон зохиогддог “Монгол хэл хэн сайн мэдэх вэ?” тэмцээн 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдөр боллоо.  Тэмцээнд 10 гаруй орны 100 орчим оюутан оролцож монгол хэлний мэдлэг чадвараа сорив. Энэ удаагийн тэмцээнийг МУИС-ийн Оюутны хөгжил, үйлчилгээний газар хамтран зохион байгууллаа.

Тэмцээний Гүнзгий дунд шатны ангилалд Дунд шатны 1-р анги /Д1/, Анхан шатны ангилалд Анхны 2-р анги /А2/ монгол хэлний мэдлэг чадвар, авьяас чадвараар бусдыгаа хошуучилав.

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар