МУИС-ийн ХШУИС-ийн Электроник, холбооны инженерчлэлийн тэнхимийн Сэргээгдэх эрчим хүчний лабораторид Францын ЭНЖИ группийн Монгол дахь төлөөлөгчийн газраас сургалтад шаардлагатай орчин үеийн тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өгөх ёслол 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдөр боллоо.
Эрчим хүчний чиглэлээр сурч буй оюутнуудын сургалтын орчныг сайжруулах, сэргээгдэх эрчим хүчний чиглэлд судалгаа, шинжилгээ явуулахад түлхэц болох үүднээс зургаан нэр төрлийн нарийн багаж төхөөрөмж, программ хангамжийг хүлээлгэн өгөв. Энэ арга хэмжээнд ЭНЖИ группийн Монгол дахь төлөөлөгчийн газрын Гүйцэтгэх захирал Бөнау Рибесс тэргүүтэй тус компанийнхнаас гадна Электроник, холбооны инженерчлэлийн тэнхимийн эрхлэгч Проф. Б.Ганбат, Сэргээгдэх эрчим хүчний лабораторийн эрхлэгч, дэд профессор А.Амарбаяр болон энэ чиглэлээр суралцаж буй оюутнууд оролцлоо. Дэлгэрэнгүй мэдээллийг энд -ээс уншина уу.