“Ёс зүй бол амьдрах урлаг мөн” эссэ бичлэгийн уралдааны дүн гарлаа

Share Button

МУИС байгуулагдсаны 75 жилийн ой, Дэлхийн философийн өдрийг тохиолдуулан МУИС-ийн оюутнуудын дунд зарласан “ЁС ЗҮЙ БОЛ АМЬДРАХ УРЛАГ МӨН” эссэ бичлэгийн уралдаан болж дүнгээ гаргалаа.

Дүнг танилцуулбал: Тэргүүн байрыг МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын оюутан У.ҮЙТҮМЭН, дэд байрыг ХШУИС-ийн оюутан А.ГОМБО-ОЧИР, гутгаар байрыг мөн ХУС-ын оюутан Б.ПҮРЭВНАМЖИЛ, тусгай байрыг ХУС-ын оюутан Т.СҮХХУЯГ, шашин судлалын ангийн оюутан М.НОМИН нар тус тус эзэллээ.

 

Хөгжлийн явцад ёс суртахууны нийгмийн харилцааг зохицуулагч үүрэг багасах бус улам бүр нэмэгдэн, өсч байх учиртай. Улс орны хөгжлийн ирээдүйн чиг хандлагад ёс зүйн боловсрол чухал нөлөө үзүүлдэг болохыг ойлгуулах зорилгоор жил бүр энэхүү эссэ бичлэгийн уралдааныг зохион байгуулдаг юм.

Нийгмийн сайн сайхны төлөө оюун ухаанаа уралдуулан, үзэл бодлоо илэрхийлж оролцсон нийт оюутан залуус та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. Цаашид бид энэхүү уралдаанаа Монголын нийт их, дээд сургуулийн оюутнуудын дунд зохиох, шалгарсан эссэнүүдийг олны хүртээл болгох зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөж байна. Ирэх жил энэхүү ажлаараа эргэн уулзахын ерөөл өргөе!

 ФИЛОСОФИ, ШАШИН СУДЛАЛЫН ТЭНХИМ

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар