МУИС-ийн Сургалт эрхэлсэн проректор Б.Батжаргал, Бүртгэл дүн шинжилгээний төвийн ахлах мэргэжилтэн Р.Алтансайхан, мэргэжилтэн Н.Долгорсүрэн нар МУИС-ийн Баруун бүсийн сургуульд ажиллаж байна. Тус сургуулийн хөтөлбөрийн бодлого хэрэгжилт тэр дундаа Сургалт, удирдлагын мэдээллийн системийг /SiSi/ идэвхжүүлэх улмаар тайлан мэдээллийг системээр гаргах, гадаад оюутнуудын сургалтын үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийх асуудлаар заавар зөвлөмж олголоо. Мөн сургуулийн хэмжээнд тулгамдаж буй асуудлуудтай холбоотойгоор сургуулийн удирдлага, тэнхимийн эрхлэгч, сургалтын албаны мэргэжилтнүүдтэй уулзалт зохион байгуулав.
Мэргэжилтэн Р.Алтансайхан, Н.Долгорсүрэн нар тус сургуулийн хаврын улирлын хичээл сонголт баталгаажуулалтыг хийх, суралцагчдад “Хувийн суралцах төлөвлөгөө”, “Хичээл сонголт”-ын талаар чиглүүлэх сургалт, багшийн цагийн тооцоо хийх зааврыг өгч, хамтран ажиллаж байна.