Тайваны Үндэсний Их сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдахыг урьж байна

Share Button

МУИС болон Тайваны Үндэсний Их сургууль хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд оюутан та бүхнийг 2024 оны хичээлийн жилийн хаврын улиралд тус сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдахыг урьж байна.

Шаардлага:

  1. МУИС-ийн бакалаврын түвшний, дор хаяж нэг улирал амжилттай суралцсан, төгсөх болзол хангаагүй, идэвхтэй суралцаж буй оюутан байх
  2. Ахисан түвшний төгсөх болзол хангаагүй идэвхтэй суралцаж буй оюутан байх
  3. Голч дүн 3.0 болон түүнээс дээш байх
  4. Англи хэлний B1 түвшинтэй байх эсвэл Хятад хэлний дунд ба дундаас дээш мэдлэгтэй байх

Бүрдүүлэх материалууд:

  1. Motivation letter /Statement of purpose буюу өөрийн танилцуулга, суралцах төлөвлөгөөг багтаасан эсээ (1 бүтэн нүүр англи эсвэл хятад хэл дээр шивсэн PDF file форматтай байх)
  2. Дүнгийн тодорхойлолт (англи хэл дээр, тамгатай байх)
  3. Сургуулийн тодорхойлолт (англи хэл дээр, тамгатай байх)
  4. Багшийн тодорхойлох захидал (англи хэл дээр, багшийн гарын үсэг, холбогдох хаягийг бичсэн байх, PDF file)
  5. Англи/Хятад хэлний батламж (байгаа бол)
  6. 45 x 35 mm хэмжээтэй өнгөт цээж зураг (JPEG format-тай байх)
  7. Гадаад паспортын хуулбар (хүчинтэй хугацаа нь нэг жилээс дээш байх)

Суралцах боломжтой хөтөлбөрийн жагсаалттай ЭНД ДАРЖ танилцана уу. Солилцооны оюутан хятад хэлний бэлтгэл хөтөлбөрт үнэ төлбөргүй хамрагдах боломжтой.

Сонгох боломжгүй хөтөлбөр, болон зарим тодорхой шаардлагатай хөтөлбөрүүд:

  • Department of Anthropology – хятад хэлний ахисан түвшний мэдлгэтэй байх
  • Бүх сургууль, тэнхимийн дадлагын ажил хийх боломжгүй
  • Химийн тэнхимийн дадлага, лабораторийн хичээл судлах боломжгүй
  • GMBA, EMBA, EiMBA ахисан түвшний хөтөлбөрүүд судлах боломжгүй
  • Teaching education буюу Багшийн мэргэжлийн бүх хөтөлбөр сонгох боломжгүй
  • School of Professional Education and Continuing Studies хөтөлбөрүүд сонгох боломжгүй
  • Summer Session/College хөтөлбөрүүд сонгох боломжгүй

Суралцах хугацаа: 1-2 улирал

Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа:  2021 оны дөрөвдүгээр сарын 01-ний 15:00 цаг хүртэл. Дутуу, алдаатай бичиг баримт хүлээн авахгүй ба өргөдөл хүлээн авах хугацааг сунгахгүй тул тодруулах асуултыг studentaffairs@num.edu.mn хаягаар холбогдон урьдчилан лавлана уу.

Хаана: бүрдүүлсэн бичиг баримтыг нэг багц PDF file болгон studentaffairs@num.edu.mn хаяг руу илгээнэ. Бичиг баримтын эх хувийг цаг товлон хүлээн авна.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ авна уу.

Loader Loading...
EAD Logo Taking too long?

Reload Reload document
| Open Open in new tab

Татах [216.35 KB]

ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ТӨВ

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар