Дэлхийн усны өдрийг тохиолдуулан нээлттэй семинар зохион байгуулна

Share Button

Дэлхийн усны өдрийг тохиолдуулан зохион байгуулж буй нээлттэй семинарт ус судлал, гидрологи, усны нөөцийн менежмент, цаг уур, байгаль орчин, экологи болон хүрээлэн буй орчны инженерчлэлийн чиглэлээр суралцаж буй оюутан, судлаач, багш нарыг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Нээлттэй семинарт:

  • Австралийн манлайллын тэтгэлэгт хөтөлбөрийн удирдагч, Олон улсын голуудын сангийн стратегийн зөвлөх, Усны нөөцийн нэгдсэн менежментийн зөвлөх Др. Эва Г. Абал,
  • Тус тэтгэлэгт хөтөлбөрийн зохион байгуулагч, Healthy Land & Water байгууллагын үндсэн судлаач Др. Эми Жеорж нар оролцож илтгэл хэлэлцүүлнэ.

Хэзээ: 2024 оны гуравдугаар сарын 21-ний 16:00 цагт

Хаана: МУИС-ийн Хичээлийн II байрны 303 тоот өрөө

Холбоо барих: 95104453

МУИС, ИТС, Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхим

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар