МУИС-ийн Газарзүйн тэнхимийн “Оюутан төгсөгчдийн сагсан бөмбөгийн нөхөрсөг тэмцээн-2024” боллоо

Share Button

Монгол Улсын Их сургуулийн Газарзүйн тэнхим, Монголын хот ба бүс нутаг төлөвлөгчдийн чөлөөт холбоо хамтран жил бүр уламжлан болгон зохион байгуулдаг Газарзүйн тэнхимийн “ОЮУТАН ТӨГСӨГЧДИЙН САГСАН БӨМБӨГИЙН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН” тав дахь удаагаа амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн тэмцээнийг Газарзүйн тэнхимийн оюутны “Sky line” клуб болон Монголын хот ба бүс нутаг төлөвлөгчдийн чөлөөт холбоо хамтран зохион байгуулав.

Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд МУИС-ийн Газарзүйн тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Г.Бямбахүү, Монголын хот ба бүс нутаг төлөвлөгчдийн чөлөөт холбооны тэргүүн Д.Энх-Амгалан нар оролцож үг хэлж, тамирчдад амжилт хүслээ.

Тэмцээнд эрэгтэй 13, эмэгтэй дөрвөн багийн 136 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин оролцож дүнгээ гаргалаа.

Эрэгтэй төрөлд:

  • Тэргүүн байр: Газар зохион байгуулалт (төлөвлөлт, кадастр) хөтөлбөрийн 2019 оны төгсөгчдийн баг /Хос алтан пирамид ХХК /
  • Дэд байр: Газарзүйн хөтөлбөрийн 2022 оны төгсөгчдийн баг
  • Гутгаар байр: Газрын кадастр ангийн 2011 оны төгсөгчдийн баг

Эмэгтэй төрөлд:

  • Тэргүүн байр: Газар зохион байгуулалт (төлөвлөлт, кадастр) хөтөлбөрийн III түвшний оюутнуудын баг
  • Дэд байр: Газар зохион байгуулалт (төлөвлөлт, кадастр) хөтөлбөрийн 2018 оны төгсөгчдийн баг
  • Гутгаар байр: Газар зохион байгуулалт (төлөвлөлт, кадастр) хөтөлбөрийн IV түвшний оюутнуудын багууд тус тус эзэллээ.

Тэмцээнд амжилттай оролцож, байр эзэлсэн багуудад дараах шагнал гардуулав. Үүнд:

  • Тэргүүн байр (эрэгтэй, эмэгтэй): Нэг сая төгрөг, өргөмжлөл, цом
  • Дэд байр (эрэгтэй, эмэгтэй): 500 мянган төгрөг, өргөмжлөл
  • Гутгаар байр (эрэгтэй, эмэгтэй): 300 мянган төгрөг, өргөмжлөл

Энэ удаагийн тэмцээнийг амжилттай хамтран зохион байгуулсан Монгол Улсын Их сургуулийн Газарзүйн тэнхимийн оюутны “Sky line” клуб болон Монголын хот ба бүс нутаг төлөвлөгчдийн чөлөөт холбооны хамт олон талархал илэрхийлж, ажил үйлст нь өндөр амжилт хүсье.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар