“Пассив барилгын мэргэжилтэн” бэлтгэх дөрөв дэх удаагийн сургалт амжилттай боллоо

Share Button

“Пассив барилгын мэргэжилтэн/Passive House Tradesperson” бэлтгэх дөрөв дэх удаагийн гурван өдрийн сургалтыг МУИС-ийн Инженер, Технологийн Сургууль, Пассив барилгын хүрээлэн ТББ хамтран зохион байгууллаа. Тус сургалтад нийт 27 хүн оролцож, дөрөвдүгээр сарын 28-нд болох шалгалтаа өгөхөд бэлэн боллоо.

Сургалтын зорилго нь Монгол Улсад эрчим хүчний хэмнэлттэй пассив барилгын технологи, арга аргачлалыг түгээн дэлгэрүүлж, мэргэжлийн боловсон хүчний чадварыг сайжруулах явдал юм. Мөн Олон Улсын Пассив барилгын хүрээлэнгээс олгодог Пассив барилгын мэргэжилтэн/Passive House Tradesperson олон улсын баталгаажсан үнэмлэхтэй олон монгол мэргэжилтнүүдтэй болохыг зорьж байна.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар