Олон улсын оюутны наадамд оролцоод ирлээ

Share Button

МУИС-ЭЗС –н сургуулийн оюутнууд Норвеги улсын Трондхейм хотод зохиогдсон 12 дахь удаагийн ISFiT олон улсын оюутны наадамд амжилттай оролцоод ирлээ

Хоёр жил тутам уламжлал болон Норвеги улсын Трондхейм хотноо зохиогддог энэхүү хурал нь 2013 оны 2 дугаар сарын 7-оос 17-ны хооронд амжилттай болж өндөрлөө. Өдгөө 23 жилийн өмнө буюу 1990 онд анхны ISFiT /International Student Festival in Trondheim/ “A Europe in change” гэсэн сэдэвтэйгээр тухайн үед Европт болж байсан хувьсгал залуучуудын дуу хоолойг сонсохоор нэг дор цуглуулж дэлхийн энх тайван, залуучуудын гэрэлт ирээдүйн төлөө тэдний дуу хоолойг нэгтгэх үүднээс зохион байгуулагдаж байжээ. Харин энэ жил 2013 оны хувьд “Global Trade” сэдвийн доор нийт 117 орны 450 оюутнууд оролцож, 400 оюутан сайн дураар оролцож 10 хоногийн хугацаанд дэлхийн худалдааны зах зээл дээрх ил болон далд хэлбэрээр явагдах арилжааны сайн ба муу тал, үр дүн шийдэх арга замын талаар нээлттэй хэлэлцэн юм.

Уг хуралд Монгол улсыг төлөөлөн МУИС-ЭЗС –н сургуулийн ОУЭЗО-4 ангийн оюутан П.Давгадорж, Санхүү менежмент-4 ангийн оюутан Э.Дөлгөөн, Япон улсын Шиншү их сургуулийн оюутан О.Баярсайхан нар оролцлоо.

DSC03870Энэхүү наадмын нэг сонирхолтой арга хэмжээ нь 1999 оноос хойш олгож буй “Оюутны энх тайвны шагнал” олгох ёслол юм. Дэлхий дахинаа хүний эрх, эрх чөлөө, ардчилалд хувь нэмрээ оруулж буй оюутан эсвэл оюутны байгууллагад олгодог энэхүү шагналыг энэ жил одоогоор шоронд хоригдож буй Иран улсын оюутан Мажид Таваколид олголоо.

Өнгөрсөн хугацаанд уг наадамд Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын үүсгэн байгуулагч Gro Harlem Brundtland, АНУ-н ерөнхийлөгч асан Bill Clinton, Далай Лам, Нобелийн энхтайвны шагналт Wangari Maathai, Jose Ramos,  Desmond Tutu болон Shirin Ebadi, Норвегийн хунтайж сайдууд зэрэг улс төр, соёл урлаг, шинжлэх ухааны нэрт эрдэмтэд ирж илтгэл тавьж санал бодлоо хуваалцжээ. Харин энэ жил АНУ-ын сүүлийн гурван ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажилласан John Hope Bryant, Энэтхэг эдийн засагч Dr. Vandana Shiva, Англи зохиолч Fred Pearce, Испани идэвхтэн David Marty, Флиппин MyShelter сангийн үсгэн байгуулагч, Бразил Transparency International байгууллагын бүс хариуцсан захирал Alejandro Salas, Их Британи Tax Justice Network-ийн захирал John Christensen, Норвегийн салбарын сайдууд зэрэг хүмүүс оролцлоо.

860564_10151426264656077_1064603560_o

DSCN8472

Дэлгэрэнгүй мэдээллийг: www.isfit.org Facebook: http://www.facebook.com/groups/isfit2013 Blog: http://isfit2013eng.blogspot.no/, http://isfit.github.com/blog/en.html

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар