МУИС-ийн оюутнуудад зориулсан Mitsubishi UFJ Foundation Scholarship-ийн тэтгэлэг зарлагдлаа.
Тэтгэлгийн зорилго: Хоёр улс хоорондын нөхөрсөг харилцаа, хамтын ажиллагааг дэмжих хүрээнд оюутнуудын идэвх санаачилгыг нэмэгдүүлж, хүний нөөцийн хөгжилд хувь нэмэр оруулах.
Тэтгэлэгт хамрагдах оюутны тоо: 6 суралцагч
Тэтгэлгийн хэмжээ: 1200 ам.доллар (нэг оюутанд)
Тэтгэлгийн нөхцөл: Хичээлийн жилд нэг удаа олгоно. Гаргасан амжилт, ахиц дэвшлийг харгалзан сургуулийн сонгон шалгаруулах ажлын хэсгийн хүсэлтээр өмнө жил авсан суралцагч дахин 1 удаа үргэлжлүүлэн хүсэлт өгч хамрагдах боломжтой.
Суралцагчид тавигдах шаардлага:
- Бакалаврын идэвхтэй суралцаж буй III, IV түвшний суралцагчид
- Голч дүн 3.0 ба түүнээс дээш
- Япон хэлний чиглэлээр суралцах, тухайн улсад ажиллах сонирхолтой оюутанд давуу талтай. Үүнд:
- Япон улсад /япон компанид/ ажиллах болон 2 улсын хоорондын харилцааг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой байх
- Япон хэл, япон судлал, японы соёл, уран зохиол, урлаг зэрэг холбогдох чиглэлээр суралцаж байгаа болон япон хэлийг сонгон судлах хичээлээр суралцаж байгаа болон сонгон судалсан суралцагч байх
- Японы их сургуульд магистр, докторын түвшинд үргэлжлүүлэн суралцах төлөвлөгөөтэй байх
- Давхар тэтгэлэгт хамрагдаагүй байх
Тэтгэлэгт хамрагдах хүсэлт гаргаж буй суралцагч дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.
Үүнд:
- Хүсэлт гаргах анкет (загварын дагуу, англиар шивсэн байх) татах
- Сурлагын дүнгийн албан ёсны тодорхойлолт-англи, монгол хэл дээр (ТҮЦ машинаас авсан байх)
- Гаргасан амжилт, идэвх оролцоог жагсаалтаар гаргаж, амжилтыг гэрчлэх бичиг баримтын хуулбар хавсаргах (оюутан байх үеийн амжилт, япон хэлний мэдлэгтэй бол нотлох гэрчилгээний хуулбар нэмэлтээр оруулна.)
Материал хүлээн авах хугацаа:
2026 оны 11 дүгээр сарын 18-ны 12:00 цаг хүртэл Сиси системээр бүртгүүлж мөн бүрдүүлсэн бичиг баримтын эх хувийг МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн төв байрны 306 тоот өрөө, Оюутны хөгжлийн газарт хүлээлгэн өгснөөр бүртгэл баталгаажна. Хугацаа хоцорсон материал хүлээн авахгүйг анхаарна уу.
Мэдээлэл авах утас: 77307730-1514, enkhtaivan_ts@num.edu.mn
ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР

