МУИС-ийн Ректорын зөвлөлийн 2024 оны тавдугаар сарын 28-ны өдрийн хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.
ХЭЛЭЛЦСЭН АСУУДАЛ:
- 2023-2024 оны хичээлийн жилийн хаврын төгсөлтийн ёслолын арга хэмжээ зохион байгуулах төлөвлөгөө
- 2024-2025 оны хичээлийн жилийн намрын улиралд оюутан элсүүлэх хяналтын тоо
- Бусад асуудлын хүрээнд,
- Шинжлэх ухаан, технологийн Улаанбаатар паркийн орон тоо, ажлын байрны талаар
- Профессор, дэд профессорын зэрэглэлийн шалгаруулалтын асуудлыг тус тус хэлэлцлээ.
ШИЙДВЭРЛЭСЭН НЬ:
- МУИС-ийн 2023-2024 оны хичээлийн жилийн хаврын төгсөлтийн ёслолын арга хэмжээг 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Соёлын төв өргөөнд нэгдсэн байдлаар зохион байгуулахаар тогтов.
- Ректорын зөвлөлийн гишүүдийн саналыг тусган дараагийн хуралдаанд дахин танилцуулахыг Сургалт, хөтөлбөр чанарын баталгаажуулалтын бодлогын газрын дарга С.Булгантамирт үүрэг болгов.
- Шинжлэх ухаан, технологийн Улаанбаатар паркийн бодлогын асуудлаар ажлын хэсэг байгуулж, тодорхой саналыг гарган дараагийн шатанд хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.
- МУИС-ийн 2024-2025 оны хичээлийн жилийн профессор, дэд профессорын зэрэглэлийн шалгаруулалтыг хийж байна. Тухайн зэрэглэлдээ үргэлжлүүлэн ажиллахаар материалаа өгч буй багш нарт ажлын хэсэг зөвлөмж хүргэнэ. Харин сул орон тооны зэрэглэлд дэвшиж буй багшийн материалыг 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн А/208 дугаар тушаалаар батлагдсан “МУИС-д профессор багш ажиллуулах журам”-аар үнэлэхийг олонхын саналаар хэлэлцэж, шийдвэрлэлээ.
РЕКТОРЫН АЖЛЫН АЛБА