Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны долоодугаар сарын 03-ны өдрийн 96-р зарлигаар МУИС-ийн Профессор Нацагийн Бурмаад Монгол Улсын Гавьяат багш цол хүртээв.
МУИС-ийн ректор Профессор Б.Очирхуяг, УТСОУХНУС-ийн захирал Профессор С.Мөнхбат нар Төрийн дээд шагнал Монгол Улсын Гавьяат багш цолоор шагнагдсан Профессор Нацагийн Бурмааг хүлээн авч хүндэтгэл үзүүлэв.
Профессор Н.Бурмаа нь МУИС-ийн УТСОУХНУС-ийн Нийтийн удирдлагын тэнхимийг үүсгэн байгуулж, Монгол Улсад төрийн удирдлагын чиглэлээр олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөхүйц төрийн албаны мэргэжилтэн бэлтгэхэд оюуны болон материаллаг хөрөнгө оруулалтыг тасралтгүй оруулан ажиллаж тус салбарын хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсаар байгаа эрдэмтэн багш юм.
МУИС-н Профессор Н.Бурмаа танд цаашдын ажил амьдралд эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
УЛС ТӨР СУДЛАЛ, ОЛОН УЛСЫН ХАРИЛЦАА, НИЙТИЙН УДИРДЛАГЫН СУРГУУЛЬ