МУИС-ийн Удирдах зөвлөлийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаар Удирдах зөвлөлийн төрөлжсөн хороодыг байгуулж, дээд боловсролын сургалтын байгууллагын аудит, санхүү, цалин хөлс, нэр дэвшүүлэх үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болгосон. Энэ хүрээнд МУИС-ийн Удирдах зөвлөл 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хуралдаж, дараах асуудлыг хэлэлцэж баталлаа.
- МУИС-ийн 2024 оны төсвийн тодотголыг батлав. МУИС-ийн багш, ажилтны цалинг нэмэгдүүлэх тухай асуудлыг Ректорын зөвлөл болон Удирдах зөвлөлийн хэд хэдэн удаагийн хуралдаанаар хэлэлцүүлэн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийн дагуу сургуулийн захиргаа (ажлын хэсэг) инфляцын түвшин, хөдөлмөрийн зах зээлийн нарийвчилсан судалгаа хийж, Удирдах зөвлөлд танилцуулж шийдвэрлүүлэв.
- Сургалтын төлбөр болон бусад төлбөр хураамжийг шинэчлэн тогтоож батлав.
- МУИС-ийн 2023 оны санхүүгийн аудитын дүгнэлттэй танилцаж, чиг үүрэг өгөв.
- 2023 оны жилийн эцсийн хөрөнгийн тооллогын үр дүн, актлах хөрөнгийн саналыг хэлэлцэн батлав.
- МУИС-ийн Инженер, технологийн сургуульд “Ногоон эрчим хүч, инженерчлэлийн тэнхим” байгуулах тухай хэлэлцэн батлав.
Loading...
Захиргаа, хүний нөөцийн газар