Олон улсын магадлан итгэмлэлийн шинжээчид ЭЗС дээр ажиллаж байна

Share Button

МУИС-ийн ЭЗС нь АНУ-ийн ACBSP-ийн Олон улсын магадлан итгэмжлэлийн “Өөрийн үнэлгээний тайлан”-гаа 2013 оны 1 сард тус байгууллагад амжилттай хүлээлгэн өгсөн билээ.  Энэ сарын 11-нээс 13-ны өдрүүдэд Магадлан итгэмжлэлийн шинжээчдийн баг ЭЗС дээр ажиллаж сургуулийн сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний бүхий л үйл ажиллагаатай танилцаж үнэлэлт,  дүгнэлт өгөх ба энэ хүрээнд оюутан, багш, ажилтан, ажил олгогчид, төгсөгчид болон хамтран ажиллагч байгууллагуудын төлөөллүүдтэй уулзаж ярилцах юм.

Иймд оюутан, багш, ажилтан, төгсөгч болон бусад оролцогч талууд та бүхнийг энэхүү үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, хамтран ажиллахыг уриалж байна.муис

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар