Монгол Улсын Их Сургууль (МУИС), “Рио Тинто Монгол” компанийн санхүүгийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Багш оюутны стартап-2024” хөтөлбөрийн ээлжит сургалтыг МУИС-ийн Шинжлэх Ухаан Технологийн Улаанбаатар Паркийн Технологи дамжуулах төв, “Стартап Маркетинг Спасе” ХХК–тай хамтран 2024 оны есдүгээр сарын 25, 26-ны өдөр МУИС-ийн Номын сан, эрдмийн танхимд зохион байгуулав.
Энэ удаагийн сургалтыг “Стартап Маркетинг Спасе” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр удирдан явуулж, “Гүйцэтгэлийн менежмент”, “Бизнесийн эрх зүй, оюуны өмчийн менежмент” гэсэн сэдвүүдээр сургалт явуулав. Хөтөлбөрт оролцогч багууд компанийн хөгжлийн үе шат, төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын тогтолцооны талаар мэдлэгтэй болж, хэлэлцүүлэг өрнүүлж, сургалтын хоёр өдрийг үр бүтээлтэй өнгөрүүллээ.
Шинжлэх Ухаан Технологийн Улаанбаатар Парк,
Технологи дамжуулах төв
77307730 – 1160