Ногоон эрчим хүч, инженерчлэлийн тэнхимд лаборант сонгон шалгаруулж авна

Share Button

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

ИНЖЕНЕР, ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ

Ногоон эрчим хүч, инженерчлэлийн тэнхим

Ажлын байрны нэр:  Цөмийн инженерчлэл хөтөлбөрийн лаборант

Орон тоо: 1 /үндсэн/

Ажлын байранд тавигдах шаардлага:

Боловсрол: Бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй

Мэргэжил: Цөмийн физик, Цөмийн технологи, Цөмийн инженерчлэл, Физик

Мэргэшил: Цөмийн физикч, Цөмийн технологич, Цөмийн инженер, Физикч

Туршлага:

  • Цацраг идэвхт үүсгүүр, гамма спектрометр, бета детектор, альфа тоолуур, РФА, бусад цөмийн детектор хэмжих багаж, тоног төхөөрөмж дээр ажиллаж байсан туршлагатай байх;
  • Цөмийн цацрагийн спектрийн анализын программууд, цөмийн реакторын голомтын нейтроник анализын болон  дулааны гидравликийн кодууд дээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.

Ур чадвар:

  • Лабораторийн багаж, тоног төхөөрөмжийг ажиллуулах, хэмжилт хийх, туршилт сорилт хийх чадвартай;
  • Компьютерийн өргөн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай байх;
  • Гадаад хэлний зохих мэдлэгтэй;
  • Монгол хэлний найруулан бичих чадвартай;
  • Хариуцлагатай, шуурхай;
  • Багаар ажиллах чадвартай;
  • Харилцааны соёл, ёс суртахуунтай;
  • Ачаалал даах чадвартай байх.

Гүйцэтгэх үүрэг:

Лабораторийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, эд хогшлын бүрэн бүтэн байдлыг хариуцах, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, эд хогшлын эвдрэл гэмтлийг тодорхойлох, засварлах, шаардлагатай тохиолдолд шинэчлэх асуудлыг удирдлагад танилцуулах, шийдвэрлүүлэх. Лабораторийн хичээлд хэрэглэгдэх урвалж бодис материалын бэлэнбайдлыг хариуцан ажиллах.

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет /Төрийн албаны зөвлөлийн 2022 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн 05 дугаар тогтоолоор баталсан/
  •  Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Ажил байдлын тодорхойлолт (өмнө ажиллаж байсан байгууллагын эсвэл удирдагч багшийн)
  • Цээж зураг (сүүлийн зургаан сард авхуулсан 3х4 хэмжээтэй)

Бүртгэл2024 оны 11 дүгээр сарын 13-20-ны өдрийн 17:30 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн I байрны 203 тоот өрөөнд бүртгэнэ.

Утас: 75754400-1133

Захиргаа, хүний нөөцийн газар

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар