Монгол Улсын Их Сургууль нь албан ёсоор дэлхийд эрэмбэтэй болов

Share Button

 Монгол Улсын Их Хурлаас баталсан “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого болон Монгол Улсын Засгийн газраас гаргасан бодлогын бусад баримт бичгүүдэдОлон улсын шаардлага хангасан дээд боловсролын сургалтын байгууллагын тоог нэмэгдүүлэх, чанарыг дээшлүүлэх, олон улсад эрэмбэлэгдэх, хүлээн зөвшөөрөгдсөн үндэсний хэмжээний судалгааны их сургуультай болох”, “Дээд боловсролын сургалтын байгууллагууд үндэсний болон олон улсад эзлэх байр суурийг дээшлүүлэх зорилгоор эрэмбэ, чансаагаа тогтоон өрсөлдөх чадвараа дээшлүүлэх, түүнийг дэмжих” тухай тусгасан байдаг.

  МУИС нь Монгол Улсын төрийн бодлогын баримт бичиг болон өөрийн алсын харааны зорилго, зорилтуудыг биелүүлэхийн тулд олон улсын нэр хүнд бүхий үнэлгээний байгууллагаар үнэлүүлж, дэлхий хэмжээнд эрэмбээ тогтоохоор дотоод нөөц боломждоо тулгуурлан тууштай ажиллаж ирлээ.

 Дэлхийд их сургуулиудын эрэмбийг тогтоодог “QS World University Rankings (QS)”, “Times Higher Education (THE)”, “Academic Ranking of World Universities (ARWU)” зэрэг нэр хүнд бүхий хэд хэдэн байгууллага бий.

  МУИС-ийн ректорын 2024 оны гуравдугаар сарын 25-ны өдрийн А/136 тоот тушаалаар байгуулагдсан МУИС-ийг “THE” олон улсын үнэлгээгээний байгууллагаар үнэлүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хэсэг тус байгууллагын үнэлгээний шалгуур үзүүлэлтийн дагуу судлан тодорхойлж мэдээллээ илгээсэн.

  “THE” байгууллагын 2024 оны олон улсын үнэлгээний аргачлалд дурдсан эрдэм шинжилгээний “Scopus” санд бүртгэлтэй бүтээлийн тоог 2019-2023 оноор тооцож үзэхэд МУИС-ийн судлаачид нийт мянга гаруй, жил бүр 150 гаруй эрдэм шинжилгээний бүтээл хэвлүүлсэн, эрдэм шинжилгээний бүтээлүүд нь аль нэг салбараар төрөлжөөгүй буюу нийт бүтээлийн 80 хувь нь тодорхой нэг салбарт хамаараагүй, дотоод, гадаад багш, оюутан, судлаачдын хамтын ажиллагаа, байгууллагын санхүү, судалгаа, сургалтын төсөл хөтөлбөрийн тоо, хэмжээ, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажилласан байдал, бакалавр, магистр, докторын шаталсан сургалтыг урт хугацаанд амжилттай эрхэлж буй зэрэг шалгуурыг хангаж  МУИС нь дэлхийд эрэмбэлэгдэв.

  Энэхүү үзүүлэлт нь МУИС-ийн үе үеийн эрдэмтэн багш нарын их хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүн юм.

 МУИС-иар овоглодог үе үеийн удирдлага, эрдэмтэн багш, төгсөгчид, ажилтнууддаа энэхүү түүхэн өдрийг тохиолдуулан гүн талархал илэрхийлье.

Эрдмийн хэт цахиваас, хөгжлийн гал бадармой.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар