Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад усыг хайрлан хамгаалах, усны үнэ цэнийг ойлгуулах өртөөчилсөн арга хэмжээ боллоо

Share Button
   Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад усыг хайрлан хамгаалах, усны үнэ цэнийг ойлгуулах цаашлаад эх дэлхийдээ ээлтэй амьдрах талаарх мэдээ мэдээллийг олгох зорилгоор өртөөчилсөн арга хэмжээг зохион байгуулав. Арга хэмжээг өртөө, туршилтын, асуулт хариултын, “recycling” болон санал хүсэлтийн өртөө гэх таван хэсэгт хуваан оюутуудын мэдлэгийг сорих байдлаар зохион байгуулсан юм.
Тус үйл ажиллагаа нь 2024 оны аравдугаар сарын 03-ны өдөр хичээлийн II байрны II давхрын бие даан суралцах хэсэгт 13:00-16:00 цагийн хооронд болсон ба 600 орчим оюутан оролцож, 97 оюутан шагнал авлаа.
Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар