МУИС-ийн бакалавр, магистрын 10 хөтөлбөр магадлан итгэмжлэгдлээ

Share Button

МУИС-ийн бакалавр болон магистрын түвшний 10 сургалтын хөтөлбөр 5 жилийн хугацаатай магадлан итгэмжлэгдэж, 2024 оны 11 дүгээр сарын 8, 11-ний өдрүүдэд БМИҮЗ-өөс магадлан итгэмжлэлийн гэрчилгээг гардан авлаа.

Үүнд:

  • Багш, гадаад хэлний боловсрол (Англи хэл) бакалавр (011435)
  • Багш, нийгмийн ухааны боловсрол (Түүх) бакалавр (011413)
  • Багш, физикийн боловсрол бакалавр (011409)
  • Багш, монгол хэл, уран зохиолын боловсрол бакалавр (011430)
  • Боловсрол судлал магистр (011101)
  • Программ хангамж бакалавр (061301)
  • Мэдээллийн систем бакалавр (061303)
  • Мэдээллийн технологи бакалавр (061304)
  • Электроникийн инженерчлэл бакалавр (071401)
  • Компьютерын сүлжээ бакалавр (061201)

Магадлан итгэмжлүүлэх үйл ажиллагааг амжилттай зохион байгуулсан бүрэлдэхүүн сургуулийн захиргаа, тэнхимийн нийт багш, ажилтнуудад баяр хүргэхийн зэрэгцээ цаашдын сургалт, судалгааны ажилд нь амжилт хүсье.

Сургалт, хөтөлбөр чанарын баталгаажуулалтын газар

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар