“Газрын тосны геологи, савын анализ” сэдэвт сургалт өнөөдөр хичээлийн 1-р байрны 320 тоот танхимд боллоо. Геологийн салбарын мэргэжилтнүүдэд зориулсан нэг өдрийн сертификат олгох энэхүү сургалтыг ГГС-аас зохион байгуулсан бөгөөд сургалтанд Израйлийн Техно Их Сургуулийн багш доктор, профессор Vuval Bartov лекц уншсан юм.
Маргааш нөгөөдөр буюу 3 дугаар сарын 21-22-нд Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар, ШУТИС-ийн Геологи, газрын тосны сургууль, Геологи эрдэс баялгийн музей, МУИС-ийн Геологи, газарзүйн сургууль, ШУА-ын Палеонтологийн төв, “Монголын Үйлдвэрлэлийн Геологчид” холбоо, Монголын Геологийн холбоо, Монгол Улсын Өрөмдлөгийн холбоо, Монголын Геофизикчдийн холбоо хамтран зохион байгуулж буй 5 дахь удаагийн “Монголын геологи, ХАЙГУУЛ – 2013” чуулга уулзалт РЦНК-д болох юм байна.