Хурлын зорилго: Микробиологийн шинжлэх ухааны орчин үеийн сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний ололт дэвшил, инноваци, тэдгээрийн хэрэглээг таниулах, салбар дундын хамтын ажиллагааг хөгжүүлэх.
Зохион байгуулагч:
- МУИС-ийн ШУС, БУС, Биологийн тэнхимийн Микробиологийн хөтөлбөр
- АШУҮИС-ийн Био-Анагаахын сургууль, Бичил амь судлал,халдварын сэргийлэлт хяналтын тэнхим
- ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуулийн Халдварт өвчин судлал, микробиологийн тэнхим
Хурлын сэдвийн хамрах хүрээ :
- Микробиологийн салбарын хөгжил дэвшил, шинэлэг арга
- Мал эмнэлгийн микробиологи, Бичил биетний тэсвэржилт, Халдварт өвчин
- Ерөнхий микробиологи, микроорганизмын экологи, биотехнологи
- Эмнэлзүйн бичил амь судлал, халдварт өвчний оношилгооны дэвшил
- Халдвараас сэргийлэх, хянах орчин үеийн арга
- Шинэ болон сэргэж буй халдварт өвчин үүсгэгч, онцлог, эмчилгээ