М-Си-Эс Групп арав дахь жилдээ оюутны тэтгэлэгт хөтөлбөрөө зарласан билээ. Нийгмийн хариуцлагатай тус групп МУИС-ийн Оюутанд үйлчлэх төвтэй хамтран өчигдөр буюу 03 сарын 19-ний өдөр МУИС-ийн Эрдмийн танхимд оюутан залууст зориулсан лекц зохион байгууллаа.
Энэхүү лекцэнд М-Си-Эс группын Маркетинг хариуцсан захирал Б.Солонго, М-Си-Эс Кока Кола ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Мягмаржав , М-Си-Эс Группын дэд ерөнхийлөгч Б.Билигүүн нар хүрэлцэн ирж, цагийн менежмент, хэрхэн амжилтанд хүрэх, хэрхэн сайн мэргэжилтэн болох, хувь хүний зан чанар, төлөвшил, хандлага зэрэг сэдвээр сонирхолтой яриаг өрнүүлж, оюутан залуустай санал бодлоо солилцсон сайхан уулзалт болж өндөрлөлөө.