Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах Олон улсын өдрийг тохиолдуулан Оюутны хөгжлийн газар болон ШУС-НУС-ын оюутны зөвлөл, Залуу нийгмийн ажилтан клубтэй хамтран МУИС-ийн хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдын дунд “Бэрхшээлтэй биш ээлтэй” хаалттай хэлэлцүүлгийг Багш, оюутны хөгжлийн төвд зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийн хүрээнд Оюутны хөгжлийн газраас “Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдыг дэмжих үйлчилгээний өнөөгийн байдал, цаашид хийх үйл ажиллагаа”, ШУС-НУС-ын оюутны зөвлөлөөс “Тэгш эрх ба хүртээмж” гэсэн сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлж, суралцагчид өөрсдийн санал бодол, тулгамдаж буй асуудлын талаар сэтгэгдлээ хуваалцсан юм.
“Бэрхшээлтэй биш ээлтэй” хэлэлцүүлгийн үеэр МУИС-д амжилттай суралцаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй 7 суралцагчид сурч боловсроход нь дэмжлэг үзүүлж “Хичээнгүй оюутан” тэтгэлгийг гардууллаа.
Тэтгэлгийн батламжийг:
- УТСОУХНУС-ийн Улс төр судлал хөтөлбөрийн ахисан түвшний суралцагч Д.Батзаяа
- МТЭС-ийн Программ хангамж хөтөлбөрийн ахисан түвшний суралцагч Т.Мөнх-Орших
- ШУС-НУС-ийн Нийгмийн ажил хөтөлбөрийн ахисан түвшний суралцагч М.Бат-Эрдэнэ
- ШУС-НУС-ийн Социологи хөтөлбөрийн ахисан түвшний суралцагч Х.Батчимэг
- ШУС-ХУС-ийн Гадаад хэл, орон судлал (Испани) хөтөлбөрийн суралцагч Б.Намуун
- ШУС-НУС-ийн Антропологи хөтөлбөрийн суралцагч Т.Лхагвабаяр
- ШУС-НУС-ийн Сэтгэл судлал хөтөлбөрийн суралцагч С.Эрдэнэзул нар авлаа.
ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР