Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан 2020-2024 онд Web of Science мэдээллийн санд бүртгэлтэй хамгийн олон өгүүлэл хэвлүүлсэн, хамгийн олон эшлэгдсэн өгүүлэл хэвлүүлсэн багш нарт батламж гардууллаа.
Үйл ажиллагааг нээж МУИС-ийн ректор, профессор Б.Очирхуяг хэлсэн үгэндээ Web of Science-д бүртгэлтэй сэтгүүлд хэвлэгдэж буй өгүүллийн тоо нэмэгдэж байгаа бөгөөд цаашид өгүүллийн тооноос гадна чанарт анхаарал хандуулах шаардлагатайг тэмдэглэн, Times Higher Education олон улсын эрэмбийн шалгуурт ч энэ үзүүлэлт хамаарч байгааг онцолж нийт багш нарт талархал илэрхийлэн амжилт хүслээ.
Мөн МУИС-ийн олон улсад хэвлүүлсэн эрдэм шинжилгээний бүтээлийн статистик тойм, мэдээллийг Судалгаа, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор С.Гомбобаатар танилцуулсан юм.
2020-2024 онд Web of Science мэдээллийн санд бүртгэлтэй Нийгэм, хүмүүнлэгийн ухааны чиглэлийн сэтгүүлд Нэгдүгээр зохиогч болон Холбоо барих зохиогчоор хамгийн олон өгүүлэл хэвлүүлсэн Бизнесийн сургуулийн Менежментийн тэнхимийн эрхлэгч, профессор З.Алтанчимэг, Хамтран зохиогчоор хамгийн олон өгүүлэл хэвлүүлсэн Шинжлэх ухааны сургуулийн Антропологи, археологийн тэнхимийн дэд профессор Ц.Төрбат, 2020-2024 онд Web of Science мэдээллийн санд бүртгэлтэй Байгалийн ухааны чиглэлийн сэтгүүлд Нэгдүгээр зохиогчоор хамгийн олон өгүүлэл хэвлүүлсэн Шинжлэх ухааны сургуулийн Биологийн тэнхимийн профессор Б.Баяртогтох, Холбоо барих зохиогчоор хамгийн олон өгүүлэл хэвлүүлсэн Шинжлэх ухааны сургуулийн Биологийн тэнхимийн профессор Б.Болдгив, Хамтран зохиогчоор хамгийн олон өгүүлэл хэвлүүлсэн Шинжлэх ухааны сургуулийн Биологийн тэнхимийн зөвлөх профессор Б.Оюунцэцэг нарт батламж гардууллаа.
2020-2024 онд Байгалийн ухааны чиглэлийн сэтгүүлд хамгийн олон эшлэгдсэн өгүүлэл хэвлүүлсэн Шинжлэх ухааны сургуулийн Биологийн тэнхимийн профессор Б.Болдгив, Шинжлэх ухааны сургуулийн Биологийн тэнхимийн эрхлэгч, профессор Л.Ариунцэцэг, Нийгэм, хүмүүнлэгийн ухааны чиглэлийн сэтгүүлд хамгийн олон эшлэгдсэн өгүүлэл хэвлүүлсэн Шинжлэх ухааны сургуулийн Антропологи, археологийн тэнхимийн дэд профессор М.Эрдэнэ, Шинжлэх ухааны сургуулийн Антропологи, археологийн тэнхимийн эрхлэгч, профессор У.Эрдэнбат нарт батламж гардуулав.
Түүнчлэн Шинжлэх ухааны тэргүүний ажилтан цол, тэмдгээр Шинжлэх Ухаан Технологийн Улаанбаатар Паркын захирал, профессор О.Мөнхбат, Ерөнхий менежер Н.Өлзийжаргал, Бизнесийн сургуулийн Санхүүгийн тэнхимийн зөвлөх профессор Г.Бурмаа нар шагнагдсаныг гардууллаа.
Мөн МУИС-ийн Хүндэт жуухаар Ховд аймгийн Хар-Ус нуур, түүний орчим нутгийн биологийн олон янз байдал, экосистемийг судлах, хамгаалахад Баруун бүсийн их сургуультай хамтран ажиллаж, судалгаа, хамгааллын ажилд үнэтэй хувь нэмэр оруулж буй “Зэрлэг амьтан судлах, хамгаалах төв” ТББ-ыг шагналаа.