Академик мобилити хөтөлбөрийн хүрээнд Инженер технологийн сургуулийн багш нар Зүүн бүсийн сургууль дээр ажиллаад ирлээ

Share Button

МУИС-Академик мобилити хөтөлбөрийн хүрээнд Инженер, технологийн сургуулийн ХБИТ-ийн Дэд профессор Ц.Төгсөө, Б.Туяагэрэл нар Зүүн бүсийн сургууль (ЗБС)-д долоо хоногийн хугацаатай ажиллаад ирлээ.

 

 

Энэ хугацаанд ЗБС-ийн Инженер бизнесийн удирдлагын тэнхим (ИБУТ)-д хэрэгжүүлдэг Газрын тосны инженерчлэл, Ашигт малтмалын баяжуулалтын технологи хөтөлбөрийн мэргэжлийн хичээлүүдэд тусгагдсан зарим лабораторийн хичээлүүдийн агуулгыг шинээр боловсруулж, хэд хэдэн лабораторийн туршилтуудыг ЗБС-ийн багшийг дагалдуулж гүйцэтгэж, хичээлтэй холбогдолтой материалыг иж бүрнээр (лабораторийн заавар, туршилтын шил сав, бодис урвалж, хэмжих хэрэгсэл, оюутны мэдлэг, чадвар, дадлыг үнэлэх асуулт, тест гэх мэт) ИБУТ-ийн эрхлэгч Т.Гандолгор, залуу багш Ц.Атархишиг нарт хүлээлгэн өглөө.

Дашрамд дурьдахад ЗБС-ийн инженер технологийн чиглэлээр хэрэгжүүлдэг сургалтын хөтөлбөрүүдээ 2024 онд МУИС-ийн жишгээр шинэчлэн боловсруулаад хэрэгжүүлж байна. ИТС болон ЗБС хамтран 2024 оноос эхлэн Ашигт малтмалын баяжуулалтын технологи (2+2) хамтарсан хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна.

Томилолтын хугацаанд ИТС, ХБИТ-ийн дэд проф Б.Туяагэрэл ЗБС-ийн элсэгчидэд (ЕБС-ийн ахлах ангийн сурагчидад) зориулсан “Сонирхолтой химийн туршилт”, ЕБС-ийн багш нарт зориулсан Химийн хичээлээр сургалт зохион байгууллаа. Үүнд: 12-р сарын 02-нд Дорнод аймгийн боловсролын газраас зохион байгуулсан “Органик бодисын бүтэц тогтоох аргууд” сургалтанд сургагч багшаар оролцож аймгийн төв ба сумдын 20-иод багшид бүтэн өдрийн сургалт зохион байгуулсан.

12 сарын 03-05-ны өдрүүдэд Дорнод аймгийн төвийн 1, 8, Зүүн бүсийн лицей ахлах сургуулийн нийт 240 сурагчид химийн шинжлэх ухааныг сурталчилах “Хувилахуйн ухааны гайхамшиг” сонирхолтой туршилтын өдөрлөгийг сурагчидтай хамтран хийсэн. Энэ үеэрээ мөн ИТС дээр бэлтгэгдэж буй химийн технологи, инженерийн хөтөлбөрийн талаар товч сурталчилгаа хийсэн.

               

Энэ үеээр дэд профессор Ц.Төгсөө ЗБС-ийн багш нарт “Олон улсын мэргэжлийн сэтгүүлүүдийн системийн тухайд” сэдэвт семинарийг зохион байгуулж, залуу багш нарт мэргэжлийн хянан магадлагаа бүхий сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэхэд сэдэлжүүлж, зарим мэдээлэл олж авахад нь дөхөм болохоор мэдээлэл бэлтгэн танилцууллаа.

Томилолтын хугацаанд хоёр тэнхимийн багш нар хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар халуун дотно, найрсаг яриа өрнүүлж, туршлага солилцон, дараагийн түвшинд хийх ажлуудаа ярилцлаа. ЗБС-ийн ИБУТ-ийн багш нар Академик мобилити хөтөлбөрөөр ирсэн багш нарт өөрийн сургууль болон Дорнод аймгаа танилцууллаа.

Мэдээг бэлтгэсэн Дэд профессор Ц.Төгсөө

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар