МУИС-ийн Удирдах зөвлөл дэх багшийн төлөөллийг сонгох сонгууль эхэллээ

Share Button

МУИС-ийн Удирдах зөвлөл дэх багшийн төлөөллийг сонгох сонгуулийн II үе шат буюу бүрэлдэхүүн/салбар сургуулиас хамгийн олон санал авсан нэр дэвшигчдээс Удирдах зөвлөлд сонгогдох 1 нэр дэвшигчид санал өгөх үйл ажиллагаа 08.00 цагт МУИС-ийн хичээлийн 1-р байрны 320 тоот танхимд эхэллээ. Санал өгөх үйл ажиллагаа 16.00 цаг хүртэл үргэлжилнэ.

МУИС-ийн Удирдах зөвлөл дэх багшийн төлөөллийг сонгох сонгуульд МУИС-ийн үндсэн орон тооны багш оролцоно. Үндсэн орон тооны багш гэдэгт МУИС-д профессор, дэд профессор, ахлах багш, багш, дадлагажигч багшийн зэрэглэлд ажиллаж буйг ойлгоно.

/Удирдах зөвлөлийн дүрмийн 2.3,

МУИС-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 3.1.1/

 

МУИС-ийн Удирдах зөвлөл дэх багшийн төлөөллийг сонгох сонгуульд МУИС-ийн үндсэн орон тооны багш оролцохдоо 2024 оны 12 дугаар сарын 13-ний Баасан гарагт 08.00-16.00 цагийн хооронд МУИС-ийн хичээлийн 1-р байрны 320 тоот танхимд ирэн саналаа өгнө.

Ажлын хэсэг санал хураалтыг 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 16.00 цагт хааж тухайн өдөрт багтаан саналыг тоолж сонгуулийн дүнг МУИС-ийн Удирдах зөвлөлд нэн даруй уламжлах болно.

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар