Сургалт-Судалгаа-Үйлдвэрлэлийн FACE TO FACE форум 2 дахь жилдээ боллоо

Share Button

МУИС-ийн судалгааны лабораториуд ба Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлүүд хоорондын үйл ажиллагааг идэвхжүүлэх, МУИС-ийн Ахисан түвшний судалгааны лабораториуд өөрсдийн үйл ажиллагаа, инновац шингэсэн бүтээгдэхүүн, төлбөрт шинжилгээ үйлчилгээг танилцуулах, хамтран ажиллах санал солилцох Сургалт-Судалгаа-Үйлдвэрлэлийн FACE TO FACE форум 2 дахь жилдээ 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр боллоо.

Арга хэмжээг нээж МУИС-ийн Судалгаа, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор С.Гомбобаатар үг хэлэв.

Тус арга хэмжээнд ТЭСО, МАК, Газар шим, Эмээлт эко аж үйлдвэрийн парк, IVCO ХХК, Innohub, Алтан хиад зэрэг үндэсний үйлдвэрлэгч байгууллагууд, Шинжлэх ухааны академи, Нийслэлийн бодлогын судалгааны хүрээлэн, Мал эмнэлэг , Монголын дайвар бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо оролцон Ахисан түвшний судалгааны лабораториудтай уулзлаа. Мөн Худалдаа хөгжлийн банк бүтээгдэхүүн үйлчилгээ, ногоон зээлийн талаар танилцууллаа. Уулзалтын үр дүнд бүтээгдэхүүний судалгаа, үйлдвэрлэл, хөгжүүлэлт дээр үндэсний үйлдвэрлэгч болоод судалгааны лабораторийн хооронд хамтран ажиллах санамж бичиг зурахаар болжээ.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар