Эрдэм шинжилгээний шилдэг бүтээл шагнал, судалгааны тэтгэлэг хүртсэн багш нарт хүндэтгэл үзүүллээ

Share Button
\Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн сангаас жил бүр уламжлал болгон эрдэм шинжилгээ, судалгааны шилдэг бүтээлүүдийг тодруулдаг. 2024 оны шилдэг бүтээлийн шагнал болон сайдын нэрэмжит судалгааны тэтгэлэг хүртсэн багш нарыг МУИС-ийн ректор, профессор Б.Очирхуяг хүлээн авч уулзан, баяр хүргэлээ.
2024 оны шилдэг бүтээлээр Монгол Улсын Их Сургуулийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн профессор, доктор С.Батхишиг, Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн дэд профессор, доктор С.Дашдэжид нарын “Гэсэрийн туужийн хэл, уран зохиолын судалгаа” бүтээл шалгарсан байна.
“Cайдын нэрэмжит докторын дараах инновацын судалгааны тэтгэлэг 2024”-ийн эздээр Монгол Улсын Их Сургуулийн Биологийн тэнхимийн ахлах багш Г.Оюундэлгэр “Монгол айрагнаас импортыг орлох шинэ төрлийн функциональ бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийн судалгаа”-аар, Монгол Улсын Их Сургуулийн Геологи, геофизикийн тэнхимийн ахлах багш Л.Оюунжаргал “Өндөршилийн дүүрэг дэх Неопротерозойн Зээг формацын графитжилт, тархалтын зүй тогтол” судалгаагаар тодорчээ.
Шилдэг бүтээл туурвисан болон сайдын нэрэмжит докторын дараах инновацийн судалгааны тэтгэлэг хүртсэн багш нарынхаа эрдэм судлалын ажилд өндөр амжилт хүсье.
Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар