Төрийн дээд одон, медаль гардууллаа

Share Button

Өнөөдөр /2024.12.27/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одонгоор шагнагдсан багш, ажилтнуудад МУИС-ийн ректор, профессор Б.Очирхуяг одон, медалийг гардуулан өгч хүндэтгэл үзүүллээ.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор МУИС-ийн Нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн дэд профессор Д.Нямаа, Алтангадас одонгоор МУИС-ийн ахмад ажилтан Б.Сүх, МУИС-ийн Маркетинг худалдааны тэнхимийн зөвлөх дэд профессор С.Бурмаа, МУИС-ийн Менежментийн тэнхимийн ахлах багш Ж.Сарантуяа,  Хөдөлмөрийн хүндэт медалиар МУИС-ийн Гадаад хэлний төвийн ахлах багш С.Туул, МУИС-ийн Худалдаа, маркетинг, менежментийн салбарт багшаар ажиллаж байсан С.Ардак нарыг тус тус шагнасныг гардууллаа.

Монгол Улсын Засгийн газрын шагнал “Боловсролын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр МУИС-ийн Бизнесийн сургуулийн захирлын туслах Б.Баасансүрэнг, “Үйлдвэр, худалдаа, үйлчилгээний тэргүүний ажилтан” тэмдгээр  МУИС-ийн Маркетинг худалдааны тэнхимийн ахлах багш П.Баасанжаргал нарыг тус тус шагнасныг гардуулав.

Төрийн дээд одон, медалиар шагнагдсан багш, ажилтнууддаа эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар