Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, эрхэлсэн ажил, салбартаа өндөр амжилт гарган, эх орноо хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан МУИС-ийн Бизнесийн сургуулийн ахмад багш, доктор, профессор Ц.Цэвээн, МУИС-ийн Биологийн тэнхимийн зөвлөх дэд профессор, доктор Д.Түмэнжаргал нарт Монгол Улсын Гавьяат багш цол хүртээжээ.
Өнөөдөр /2024.12.31/ МУИС-ийн ректор, профессор Б.Очирхуяг, МУИС-ийн Судалгаа, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор С.Гомбобаатар нар төрийн дээд цол хүртсэн багш нарыг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ.
Төрийн дээд цол хүртсэн багш нартаа эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.