“НАУРЫЗ-2013” өдөрлөг боллоо

Share Button

Өдөр шөнө тэнцдэг 3 сарын 22-ны энэ өдөр казак ард түмэн  “Наурыз”-ын баяраа тэмдэглэдэг билээ.

Казах түмний  нарны баярыг тохиолдуулан МУИС-д суралцдаг казак оюутнуудын “Билим” клубээс өнөөдөр “Наурыз-2013” өдөрлөгийг зохион байгууллаа.  Оюутнууд үндэсний хувцасаа өмсөж, домбор хөгжмөө тоглон, багш оюутнуудаа үндэсний хоол ундаагаараа дайлсан юм.  ГХСС-ийн Франц-Роман судлалын тэнхимийн эрхлэгч, дэд профессор Б.Алтангүлийн удирдан зохион байгуулсан казак ард түмний соёл, зан заншилаа таниулах, дэлгэрүүлэн сурталчилах ач холбогдолтой энэхүү өдөрлөгт МУИС-ийн удирдлагууд болон багш ажилтнууд хүрэлцэн ирж оюутнуудын урлагийн тоглолтыг сонирхон, баяр хүргэлээ.

IMG_0002“МУИС-д суралцдаг 350 гаруй казак оюутнуудаа төлөөлөн манай клубын оюутнууд үндэсний идээ ундаа, дуу бүжигтэй энэхүү үйл ажиллагааг жил бүр зохион байгуулдаг. Мөн ирэх сараас  Эрдэм шинжилгэний хурал, Сагсны тэмцээн, 9 кумалик зэрэг оюутнууддаа зориулсан үйл ажиллагаануудыг зохион явуулахаар төлөвлөөд байгаа” гэж Билим клубын дэд тэргүүн ЭЗС-ийн оюутан Бахытын Ержан хэлж байлаа.

Энэ жилийн хувьд Наурызын баяр зөвхөн казах түмний биш нийтийн баяр болгон тэмдэглэх болсноороо онцлогтой өргөн дэлгэр сайхан болж байна.  Ахан дүүсдээ золгож, амар мэндээ мэддэг урин дэлгэр хаврын баярын мэндийг хүргэе. 

НАУРЫЗ КҮТТЫ БОЛСЫН !

IMG_0007IMG_0013IMG_0015IMG_0003IMG_0042IMG_0029IMG_0037

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар