ЗГ-ын 102 ,103 дугаар тогтоолын дагуу Боловсролын зээлийн сангийн санхүүжилт, тэтгэлгээр сурч буй оюутнуудад сонгосон багц цагийн дагуу санхүүжилт олгох болсон тул 2024-2025 оны хичээлийн жилийн 2-р улиралд дээрх тэтгэлгээр үргэлжлүүлэн суралцах болзол хангасан оюутнууд 2-р улирлын хичээл сонголт эхлэхээс өмнө сонгох хичээлийн багц цагийн мэдээллийг Оюутны хөгжлийн газрын боловсролын зээл хариуцсан мэргэжилтэнд өгнө үү.
Хугацаа: 2025 оны 1 дүгээр сарын 20-31-ний өдрийг дуустал хугацаанд мэдээллийг утсаар хүлээн авна.
Шинээр хамрагдах оюутнуудын хувьд 2025 оны 2 дугаар сарын 1-15-ны хооронд материалыг хүлээн авах болно.
Холбоо барих утас: 7730-7730-1517, 99055505 /гар утас руу ажлын бус цагаар залгахгүй байх/
Оюутны хөгжлийн газар