МУИС-ийн Нүүдэлчдийн археологийн хүрээлэн, Антропологи, археологийн тэнхим, Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын ЗДТГ, Соёлын төвтэй хамтран “Түмэн дурсгалт Түвшинширээ сум” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2025 оны 3-р сарын 11-ний Мягмар гарагт МУИС-ийн Номын сангийн 502 тоот хурлын танхимд зохион байгуулна.
Хуралд МУИС-ийн Нүүдэлчдийн археологийн хүрээлэн, Антропологи, археологийн тэнхим, ШУА-ийн Археологийн хүрээлэн, ШУТИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн сургууль, Монгол Улсын Боловсролын Их Сургууль, Чингис хаан үндэсний музейн эрдэмтэн судлаачид тус сумын нутагт малтан судалсан хуучин чулуун зэвсгийн үеэс XVII зууны бурханы шашны дурсгалын талаар сонирхолтой илтгэл хэлэлцүүлнэ.