2025 оны 3-р сарын 12-ны өдөр Карлын Их сургуулийн Хэл, мэргэжлийн бэлтгэлийн хүрээлэнгийн захирал хатагтай Петра Ландерготт Калвинска, Маркетингийн албаны дарга Петра Шэдивцова нарыг МУИС-ийн ШУС-ийн захирал д-р проф. Б.Болд-Эрдэнэ, ХУС хариуцсан дэд захирал д-р, проф. Г.Элдэв-Очир, Ерөнхийлөгчийн илгээлт-2100 хөтөлбөрийн оюутнуудыг хариуцаж буй д-р, проф. Д.Отгонтуяа, мэргэжилтэн багш Ивона Петрусова, Европ судлалын тэнхимийн дэд проф. Д.Энхжаргал нар хүлээн авч уулзаж, хамтын ажиллагааны талаар ярилцав. Үүний дараа хатагтай Петра Ландерготт Калвинска, Петра Шэдивцова нар 2024-2025 оны хичээлийн жилд МУИС-д чех хэлний бэлтгэлд суралцаж буй оюутнуудтай уулзаж, тэдний сонирхсон асуултад хариулав.
Өмнөх хичээлийн жилд МУИС-д чех хэлний бэлтгэл хөтөлбөрт хамрагдан, одоо Карлын Их сургуулийн Хэл, мэргэжлийн бэлтгэлийн хүрээлэнд чех хэлний түвшин ахин суралцаж буй, Ерөнхийлөгчийн илгээлт-2100 хөтөлбөрийн 21 оюутан хичээлдээ идэвхтэй сайн байгааг хэллээ. Ирсэн зочдоос оюутнууд хичээлийн цаг, улирлын амралт, чөлөөт цаг, сургалтын орчин, оюутны байр, сургуулиуд, мэргэжил сонголтын талаар өөрсдийн сонирхсон асуултад хариулт авсан. Хатагтай Петра Ландерготт, Петра Шэдивцова нар энэ улиралд чех хэлний бэлтгэлийн оюутнууд болон чех хэлний багш нартай хамтран онлайн хичээл хийх, цаашид МУИС-дээр чех хэлний шалгалт зохион байгуулах болон бусад хэлбэрээр хамтран ажиллах боломжтой гэдгээ мэдэгдсэн юм.