“Нээлттэй боловсрол 2025” эрдэм шинжилгээний X хуралд урьж байна

Share Button
Боловсролын нөөц материалууд, мэдээлэл, харилцаа холбооны технологиуд (программ хангамж, техник хангамж гэх мэт), сургалтын платформуудыг боловсролд хэрэглэх онол, арга зүй, судалгааны үр дүн болон бүх түвшний сургалтад ашиглах боломж, тэргүүн туршлагыг танилцуулж, түгээн дэлгэрүүлэх зорилготой “Нээлттэй боловсрол 2025” эрдэм шинжилгээний X хурлыг зохион байгуулах гэж байна.
Loader Loading...
EAD Logo Taking too long?

Reload Reload document
| Open Open in new tab

Татах [1.32 MB]

Хурлыг зохион байгуулагчдын зүгээс Монгол Улсад нээлттэй боловсролыг хөгжүүлэх, энэ чиглэлээр бүх түвшний боловсролын байгууллага, хүмүүс, судлаачдын ур чадварыг дээшлүүлэх, хамтын ажиллагааг хөгжүүлэх, дэмжих үүднээс жил бүр тогтмол зохион байгуулан 10 дахь жилтэйгээ золгож байгааг дуулгахад таатай байна.
Эрдэмтэн, судлаач, багш, оюутан та бүхнийг Эрдэм шинжилгээний хуралд илтгэлээ хэлэлцүүлэхийг урьж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг ЭШХ https://www.geogebra.org/m/r9xz5hws вэб хуудаснаас үзнэ үү.
Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар