Олон улсын Ойн өдөрт зориулсан “Оройн нахиа” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний X хурлыг МУИС-ийн ИТС-ийн ХБООИТ-ийн Ойн аж ахуй хөтөлбөрийн хамт олон 2025 оны 3 сарын 21-ний өдөр амжилттай зохион байгууллаа.
Монгол Улсад Ойн салбарын дээд боловсролтой боловсон хүчин бэлтгэж буй их дээд сургуулийн оюутанд судалгаа шинжилгээний ажлынхаа үр дүнг танилцуулах, түгээн дэлгэрүүлэхийн зэрэгцээ оюутан суралцагчдыг эрдэм шинжилгээ, судалгааны ажилд өргөн хамруулахад энэхүү хурлын зорилго оршино.
Тус хуралд Монгол орны ойн нөөцийн танадан судалгаа, биомассын тооцоолол, экосистемийн хөдлөлзүй, мод үржүүлэг, ойжуулалтын технологи болон ойн биомассыг ашиглан шинэ бүтээгдэхүүн гарган авах технологийн судалгааны ажлын үр дүнгээ Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Хөдөө Аж Ахуйн Их Сургууль болон Олон Улсын Улаанбаатар Их Сургуулийн бакалавар, магистр, докторын түвшинд суралцагч оюутны нийт 27 аман, 30 ханын илтгэлийг хэлэлцүүлэн шилдэг аман болон ханын илтгэлүүдийг шалгаруулан урамшууллаа. Түүнчлэн Олон улсын АFoCO байгууллагын судалгааны тэтгэлэгийг ойжуулалт, мод үржүүлгийн чиглэлээр судалгааны ажил хийж буй 4 оюутанд олголоо.
Хурлын үйл ажиллагаанд нийт 100 гаруй хүн хамрагдсан ба хурын үеэр их дээд сургуулийн багш, судлаачид, ойн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг, бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжийн үзэсгэлэн худалдааг зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээний хүрээнд 8 аж ахуй нэгж байгууллага өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ танилцуулан сурталчилсан ба цаашид их дээд сургуулийн оюутан судлаачидтай хамтран ажиллах нөхцлийг бүрдүүллээ.
Тус хурлыг зохион байгуулахад санхүүгийн дэмжлэг үзүүлсэн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын хамт олонд гүн талархал илэрхийлье.