Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, “Гамшгийн үеийн дайчилгаа, нүүлгэн шилжүүлэх журам”-ын дагуу өнөөдөр /2025.03.27/ 16:00 цагт гамшгийн аюулыг зарлан мэдээлэх дохиогоор дадлага сургуулийг зохион байгууллаа.
Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн эхний дохио дуугарах үед “Нуугд-Суу-Хүлээ” зарчмын дагуу аюулгүй байдлыг сахин, МУИС-ийн бүх хичээлийн болон дотуур байр, Багш, оюутны хөгжлийн төв, Номын сан, Монгол-Япон төв доторх хөдөлгөөнийг хязгаарлаж хоёр дахь дохио дуугарах үед “Гүйхгүй-Ярихгүй-Түлхэхгүй-Эргэж буцахгүй” зарчмыг баримтлан толгойгоо хамгаалах /цүнх, хавтгай хатуу зүйлс дээрээ барих/ зүйл барин, баруун гарын дүрэм баримтлан байрнаас аюулгүй цэгт цугларч Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллахын ач холбогдлын тухай товч мэдээлэл өгснөөр энэ удаагийн дадлага сургуулилт амжилттай боллоо.