“JOB FAIR 2025” өдөрлөг болно

Share Button

Хөдөлмөрийн зах зээлд хөл тавьж буй шинэхэн төгсөгчдөө ажил олгогч байгууллагуудтай холбон зуучлах ажлын байрны нээлттэй өдөрлөгийг жил бүрийн хаврын улиралд зохион байгуулдаг билээ.

Энэ удаагийн “JOB FAIR – 2025” өдөрлөгийг 2025 оны 4 сарын 2,3-ны өдөр “НОМЫН САН”-ийн 2,4 давхруудад зохион байгуулах гэж байна.

“АЖЛЫН БАЙРНЫ ҮЗЭСГЭЛЭН” 13:00-17:00 цагийн хооронд явагдана.

Оролцох байгууллагууд

2025 оны дөрөвдүгээр сарын 2-ны лхагва гарагт МУИС-ийн Номын сангийн 302 тоот танхимд “ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛД БЭЛТГЭХ НЬ”, “КАРЬЕР ХӨГЖИЛ” сургалтыг ТӨГСӨХ АНГИЙН ОЮУТНУУДДАА зориулан бэлтгэсэн байна.

2025 оны дөрөвдүгээр сарын 3-ны пүрэв гарагт МУИС-ийн Номын сангийн 502 тоот танхимд ажил олгогч байгууллагын төлөөлөл, боловсролын яамны төлөөлөл, их, дээд сургуулийн төлөөллийг оролцуулан “Ажил олгогч ба их, дээд сургуулийн түншлэл: Төгсөгчдийг ирээдүйн хөдөлмөрийн зах зээлд бэлтгэх нь” хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Холбоо барих: career@num.edu.mn

Утас: 77307730-1523, 99749903

ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар