Сүмитомо корпорацийн нэрэмжит тэтгэлэг нь хоёр орны харилцан ойлголцлыг бэхжүүлэх, хөгжүүлэх хүрээнд Монгол Улсын нийгмийн сайн сайхны төлөө, ирээдүйн шилдэг боловсон хүчнийг дэмжих зорилготойгоор тэтгэлгийг 31 дэх жилдээ олгож байна.
Тэтгэлгийг үргэлжлүүлэн авах болзол хангасан 16 суралцагч, шинээр шалгарсан 14 суралцагч, нийт 30 суралцагч 700$ тэнцэх хэмжээний тэтгэлгийг хүлээн авлаа.
Тэтгэлэг гардуулах ёслолын үйл ажиллагааг нээж Оюутны хөгжлийн газрын дарга Д-р. Б.Цэцэнцолмон үг хэллээ.
Б.Цэцэнцолмон хэлсэн үгэндээ МУИС-ийн хэмжээнд олгодог 40 гаруй байгууллага, хувь хүний тэтгэлэгээс “Сумитомо корпораци”-ийн тэтгэлэг нь хамгийн удаан буюу 31 жилдээ үргэлжилж буйг, мөн нэг оюутанд нэг удаа олгодоггүй, үргэлжүүлэн олгодгоороо чухал тэтгэлгийн нэг гэдгийг онцлон тэмдэглэлээ. Түүнчлэн тэтгэлэгт шалгарсан оюутнуудад баяр хүргэхийн ялдамд, үр ашгийг нь гаргаж, амжилттай суралцвал хойч үеийн оюутнууддаа боломж нээх тухай дурдав.
Сүмитомо корпорацийн Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газрын дарга Хосокава Такаши мэндчилгээ дэвшүүллээ.
Хосокава Такаши (Mr.Hosokawa Takashi) хэлэхдээ:
Эрхэм хүндэт Монгол улсын их сургуулийн Оюутны хөгжлийн газрын дарга Б.Цэцэнцолмон болон ОХГ-ын мэргэжилтнүүд бусад оролцсон оюутан, зочиддоо энэ өдрийн мэндийг хүргэе. Сүмитомо корпораци нийгмийн сайн сайхны төлөө хувь нэмрээ оруулах ажлын хүрээнд олон жилийн турш хэрэгжүүлж буй тэтгэлэг гардуулах үйл ажиллагаанд оролцох үнэ цэнэтэй боломж олдсонд чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье.
Энэ жил Сүмитомо Корпорацийн тэтгэлэгт шинээр хамрагдсан бүх оюутнууддаа хандаж хэлэхэд та бүхэн энэхүү тэтгэлгийг авахын тулд хичнээн их хүчин чармайлт гаргасныг бид мэднэ. Таны хичээл зүтгэл үр дүнд хүрч, өнөөдөр энд байгаад баяр хүргэе.
Мөн та бүхэнтэй биечлэн уулзаж, тэтгэлэгээ гардуулах завшаан тохиосонд маш их баяртай байна. Би өөрийгөө товчхон танилцуулъя. Намайг Хосокава Такаши гэдэг бөгөөд би Сүмитомо корпорацийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын ерөнхий менежерээр ажилладаг бөгөөд та бүхэнтэй анх удаа уулзаж байна. Тэрээр энэ оны дөрөвдүгээр сараас Сүмитомо корпорацийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын даргаар томилогдож, өмнөх дарга Югэгийн халааг авсан юм.
Өнөөдрийн тэтгэлэг гардуулах ёслол дээр би хоёр зүйлийг дурдмаар байна. Юуны өмнө та бүхэнд Монголын тухай нэгэн түүхийг хэлье. Монгол орон өргөн уудам тал нутаг, үзэсгэлэнт байгалиараа алдартай ч хамгийн гайхалтай сэтгэл хөдөлгөсөн “Ингэний нулимс” баримтат кино юм. Бидний мэдэж байгаачлан уг зохиолд эхдээ гологдсон цагаан тэмээний ботгыг эхэд нь авуулах гэж байгаа говь нутагт амьдардаг нүүдэлчин айлын тухай гардаг. Энэхүү баримтат киног 2003 онд Германд бүтээж, 2004 онд олон улсад гаргажээ. Түүхийн нэгэн онцгой дурсамжтай хэсэг бол эх тэмээ ботгоо голсон явдал юм. Гэр бүлийнхэн ботгыг аврахын тулд янз бүрийн арга чарга оролдсон ч бүтэлгүйтдэг. Гэвч айлынхан бууж өгөхгүй, эцэстээ морин хуур тоглож эх тэмээгээ уярааж чаддаг.
Энэ түүх бидэнд хүнд хэцүү нөхцөл байдалтай тулгарсан үед бууж өгөхгүй, үргэлжлүүлэн оролдохын чухлыг заадаг. Энэ нь гэр бүл, найз нөхдийн хоорондын холбоо ямар хүчтэй болохыг бидэнд давхар сануулж байгаа мэт. Энэ мэт хэцүү нөхцөл байдалтай тулгарвал гэр бүл, найз нөхөдтэйгээ хамтран ажиллаж, түүнийг даван туулах хүч чадал танд бий гэдэгт би итгэж байна.
Хоёрдугаарт, би таны ирээдүйн амьдралд чухал хэдэн зүйлийн талаар ярихыг хүсч байна.
Нэгдүгээрт, зорилго тавихын ач холбогдол. Та бүхэн ирээдүйд ямар зорилго тавьж байна вэ? Зорилготой байх нь амьдралын тодорхой чиглэлийг өгч, хичээл зүтгэлийнхээ үр дүнг харахад хялбар болгодог. Ойрын болон хэтийн зорилгоо тодорхойлж, түүндээ төлөвлөгөөтэй ажиллах нь чухал юм. Зорилгодоо хүрэхийн тулд маш их хичээл зүтгэл, тэсвэр тэвчээр шаардагддаг бөгөөд бүх зүйл төлөвлөснөөр болохгүй байх тохиолдол олон бий. Гэсэн хэдий ч энэ үйл явцад олж авсан туршлага, мэдлэг нь таныг өсөн дэвжихэд тусална. Хэрэв танд зорилго одоо айхгүй бол өөртөө тавихыг хүсье.
Дараа нь би хүмүүсийн харилцааны ач холбогдлыг хөндөхийг хүсч байна. Би уулзалтыг эрхэмлэдэг бөгөөд аль болох олон хүнтэй идэвхтэй уулзаж, ярилцахыг үргэлж хичээдэг. Гэр бүл, найз нөхөд, хамтран ажиллагсад, үйлчлүүлэгчидтэйгээ сайн харилцаатай байх нь бидний амьдралыг баяжуулж, хүнд хэцүү үед биднийг дэмжих хүч болдог. Мөн хүн хоорондын харилцааг үнэлж, бие биедээ тусалж, хүндлэхийн чухлыг ойлгоход тусалдаг. Цаашилбал, олон янзын үнэт зүйлс, сэтгэлгээний арга барилыг хүлээн зөвшөөрснөөр та өөрийн үзэл бодлыг өргөжүүлж тэлж чадна.
Цаашилбал, үргэлжлүүлэн суралцахын ач холбогдол. Монголын өргөн уудам тал нутаг шиг мэдлэгийн ертөнц хязгааргүй. Та бүхэн энэхүү тэтгэлгийн давуу талыг ашиглаж, цаашид улам өндөр амжилтад хүрэхийн тулд үргэлжлүүлэн суралцахыг чин сэтгэлээсээ хүсч байна. Үргэлжлүүлэн суралцсанаар та шинэ мэдлэг, ур чадвар эзэмшиж, өөрийгөө улам хөгжүүлж чадна. Би корпорацын ертөнцөд 30 гаруй жил ажиллаж байгаа ч сурахыг хүсч буй зүйл их байгаа бөгөөд өдөр бүр суралцаж байна.
Эцэст нь хэлэхэд эрүүл мэнддээ анхаарал тавихаа бүү мартаарай. Эрүүл мэнд бол амьдралын үндэс бөгөөд таны зорилго, мөрөөдөл хичнээн том байсан ч эрүүл биш бол түүндээ хүрэхэд хэцүү болно. Хэдийгээр өнөөдрийн нийгэмд ажил амьдралын тэнцэрвэртэй байдлын ойлголт нийтлэг болсон ч манай компани энэхүү ойлголтыг сурталчилж 10 орчим жил болж байна. Ажил, амьдралын тэнцвэрт байдлыг хадгалж, оюун ухаан, бие махбодоо эрүүл байлгаснаар та илүү үр дүнтэй ажиллах боломжтой болно. Намайг компанидаа орсноос хойш энэхүү ажлын үр дүн мэдэгдэхүйц сайжирсан гэж боддог.
Хэд хэдэн зүйлийг дурдлаа, та бүхэн ядаж нэгийг нь ажил хэрэг болгож, илүү мундаг хүн болж өснө гэж найдаж байна. Дахин та бүхэнд баяр хүргэе. Та бүхний ирээдүй гэрэл гэгээтэй байна гэдэгт би итгэж байна. Эцэст нь та бүхэнтэй уулзсандаа баяртай байна. Үүгээр миний яриа өндөрлөж байна. Баярлалаа.
Тэтгэлгийн батламж гардуулах ёслолын ажиллагаанд Оюутны хөгжлийн газрын дарга Д-р Б.Цэцэнцолмон, Япон улсын Сүмитомо корпорацийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын дарга Хосокава Такаши, тэтгэлэг хариуцсан менежер Б.Сансармаа, ОХГ-ын мэргэжилтэн А.Пагамсүрэн, Б.Бүрэнтүшиг, Ц.Энхтайван нар шалгарсан суралцагчдад сурлагын амжилт хүсэж тэтгэлгийн батламжийг гардуулан өглөө.
Тэтгэлэгт шалгарсан суралцагчид, хүндэт зочдод МУИС-ийн дэргэдэх Хөгүлүн клубийн тэргүүн Б.Хонгорзул гишүүдийн хамтаар урлагийн мэндчилгээ дэвшүүллээ.
Тэтгэлэг гардан авсан суралцагчдыг төлөөлөн 4-р түвшний суралцагч Т.Дуламсүрэн талархлын үг хэллээ.
Тэтгэлэгт шинээр хамрагдсан суралцагчдыг төлөөлөн 1-р түвшний суралцагч Л.Тамир талархал илэрхийллээ.
2024-2025 оны хичээлийн жилд тэтгэлэг үргэлжлүүлэн авч буй суралцагчид Сүмитомо корпорацид талархал илэрхийлэн мэндчилгээ дэвшүүлэв.
Тэтгэлэгт шалгарсан суралцагчдын нэрс
№ | № | Овог | Нэр | Сургууль | Хөтөлбөр | Түвшин |
Тэтгэлэг үргэлжлүүлэн авах суралцагчид |
||||||
1 | 1 | Мөнхцэцэг | Үүрийнтуяа | ХЗС | Эрх зүй | 5 |
2 | 2 | Ганболд | Номин | ХЗС | Эрх зүй | 4 |
3 | 3 | Төртогтох | Эрдэнэжаргал | ШУС-НУС | Сэтгэл судлал | 4 |
4 | 4 | Тодхүү | Дуламсүрэн | ШУС-НУС | Сэтгэл судлал | 4 |
5 | 5 | Батсайхан | Анударь | ХЗС | Эрх зүй | 5 |
6 | 6 | Дашдэнзэн | Отгонбилэг | ШУС-НУС | Сэтгэл судлал | 4 |
7 | 7 | Сүхбаатар | Арвинбилэг | БС | Санхүү | 4 |
8 | 8 | Нямсүрэн | Додмаа | ШУС-НУС | Сэтгэл судлал | 3 |
9 | 9 | Сэнгэсамба | Бадамгарав | МТЭС | Програм хангамж | 3 |
10 | 10 | Болд | Болортуяа | ШУС-БУС | Хими | 3 |
11 | 11 | Наранбаатар | Мөнхжаргал | УТСОУХНУС | Олон улсын харилцаа | 4 |
12 | 12 | Төмөрбаатар | Дөлгөөн | ХЗС | Эрх зүй | 3 |
13 | 13 | Балжинням | Анар-Эрдэнэ | БС | Санхүү | 2 |
14 | 14 | Батчулуун | Аминцэцэг | ШУС-БУС | Аялал жуулчлал | 2 |
15 | 15 | Нямдорж | Лхагваням | БС | Нягтлан бодох бүртгэл | 2 |
16 | 16 | Болдсайхан | Болорхүү | МТЭС | Хэрэглээний математик | 2 |
Тэтгэлэг шинээр авах суралцагчид |
||||||
17 | 1 | Мягмардорж | Хулан | ШУС ХУС | Олон улс, орон судлал (Солонгос) | 3 |
18 | 2 | Батбаяр | Батцэцэг | ШУС НУС | Сэтгэл судлал | 3 |
19 | 3 | Лхагвасүрэн | Даваажаргал | БС | Менежмент | 2 |
20 | 4 | Алтанхуяг | Наранхишиг | УТСОУХНУС | Олон улсын харилцаа | 2 |
21 | 5 | Цэвээнжав | Эрдэмбуян | БС | Санхүү | 2 |
22 | 6 | Даваадорж | Саруул | УТСОУХНУС | Олон улсын харилцаа | 2 |
23 | 7 | Батбаяр | Тэнгэрлэг | ШУС ХУС | Гадаад хэлний орчуулга (Хятад) | 1 |
24 | 8 | Давхарбаяр | Мишээл | ШУС НУС | Сэтгүүл зүй | 1 |
25 | 9 | Ганбаатар | Номин-Эрдэнэ | ШУС НУС | Сэтгүүл зүй | 1 |
26 | 10 | Нарангэрэл | Мөнх-Ариун | БС | Худалдаа | 1 |
27 | 11 | Сайнцог | Энхтуул | БС | Худалдаа | 1 |
28 | 12 | Лувсандаш | Тамир | МТЭС | Статистик | 1 |
29 | 13 | Ганбат | Гантулга | УТСОУХНУС | Улс төр судлал | 1 |
30 | 14 | Мөнхбат | Манлай | МТЭС | Электроникийн инженерчлэл | 1 |
ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР