“Шинжлэх ухаан – Шилжилт – Хөгжил” хөтөлбөрийн хүрээнд шинжлэх ухаан танин мэдэхүйн сургалт, өдөрлөг зохион байгууллаа

Share Button

Шинжлэх ухаан, технологийн Улаанбаатар парк (ШУТУБП) “Шилдэг” бүрэн дунд сургуультай хамтран “Шинжлэх ухаан – Шилжилт – Хөгжил” хөтөлбөрийн хүрээнд шинжлэх ухаан, технологийн хэрэглээ, гарааны бизнес, инновацын талаарх мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх, байгалийн шинжлэх ухааны үнэ цэн, ач холбогдлыг ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад танин мэдүүлэх, сурагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох зорилготой сургалт, өдөрлөг зохион байгууллаа.

Тус үйл ажиллагаанд МУИС-ийн дэргэдэх ШУТУБП, гарааны бизнесийн төлөөлөл болох Creativition ХХК, Дижитал Солюшнс ХХК, мөн шинжлэх ухааныг олон нийтэд таниулах зорилготой Science Café зэрэг байгууллагууд оролцож, өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, туршлага, санаачилгыг танилцуулсан нь шинжлэх ухааныг бодит хэрэглээнд хэрхэн шилжүүлж, нэвтрүүлж байгааг сурагчдад ойлгуулах, байгалийн шинжлэх ухааны ач холбогдлыг танин мэдүүлэхэд онцгой ач холбогдолтой байв.

Арга хэмжээний хүрээнд ахлах ангийн 70 орчим сурагч байгалийн шинжлэх ухааны үнэ цэн, ирээдүйн мэргэжлийн чиг баримжааны талаар мэдээлэл авч, туршилт, практик үйл ажиллагаанд оролцсон бол дунд болон бага ангийн сурагчид шинжлэх ухаан танин мэдэхүйн үзэсгэлэн, виртуал төхөөрөмжүүдийн туршилт, үзүүлэнтэй танилцаж, шинжлэх ухааны үр дүнг нүдээр үзэж, гараар мэдрэх боломжийг олж авсан юм. Шинжлэх ухаанд хандах хандлага, сонирхлыг нэмэгдүүлэх, хөгжүүлэхээс гадна, мэдлэгээ амьдралд хэрэгжүүлэх, ирээдүйн мэргэжлээ оновчтой сонгоход нь үнэтэй хөрөнгө оруулалт боллоо.

Тус арга хэмжээнд идэвхтэй оролцож, хамтран ажилласан гарааны компаниуд, Science Café, “Шилдэг” бүрэн дунд сургуулийн нийт хамт олонд талархал илэрхийлье.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар