МУИС-ийн Багшийн хөгжил, суралцахуйг дэмжих төвөөс санаачлан зохион байгуулж буй багш, ажилтанд зориулсан монгол бичгийн сургалт өнөөдрөөс буюу 2025 оны дөрөвдүгээр сарын 08-ны өдрөөс эхэллээ.
Тус сургалт нь МУИС-ийн 2025-2030 оны стратеги төлөвлөгөөний “Хүний нөөцийг тасралтгүй хөгжүүлэх” зорилтыг биелүүлэх болон 2025 оноос төрийн албан хэргийг кирилл, үндэсний хос бичгээр хөтлөн явуулахтай холбоотойгоор МУИС-ийн багш, ажилтны монгол бичгийн мэдлэгийг сэргээх, сайжруулах чухал ач холбогдолтой юм.
Сургалтыг МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн дэд профессор О.Дэмчигмаа болон дэд профессор М.Жавхлан нар зургаан долоон хоногийн турш удирдан явуулна.
Багшийн хөгжил, суралцахуйг дэмжих төв