МУИС-ийн ШУС-ийн Философи, шашин судлалын тэнхимийн багш нар өөрсдийн эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлийн орлогоос 2025-2026 оны хичээлийн жилд шашин судлалын хөтөлбөрт шинээр элсэгчдэд зориулж 1 000 000 төгрөгийн тэтгэлэг олгохоор боллоо.
Энэхүү тэтгэлгийн зорилго нь МУИС-ийн шашин судлалын хөтөлбөр, ялангуяа тус хөтөлбөрт суралцаж буй оюутнуудыг дэмжихэд оршино.
Шашин судлалын хөтөлбөрийн багш Проф.С.Янжинсүрэн(PhD), О.Бумдарь(PhD), С.Дэмбэрэл нар “Өөлдийн хүрээ хийд: түүх соёл”, Хархүүгийн Гаадан-100: Түүх, шашин соёл, зохист аялгууны асуудлууд”, “А.М. Позднеев, Хувилгаан Жавзандамба хутагтууд”, “Аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрт төр сүм хийдийн харилцааг зохицуулах журмын эмхэтгэл”, “Төрийн тахилгат Суварга хайрхан уулд холбогдох түүх, шашин, соёлын судалгаа-I, II, III” бүтээлүүдийн орлогоос тус тэтгэлгийг санхүүжүүлэх юм.