МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн Ухааны Салбарын Европ судлалын тэнхимийн “Багш, гадаад хэлний боловсрол (орос) хөтөлбөр бакалаврын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн шалгуур шаардлагыг бүрэн хангаж, 5 жилийн хугацаатай магадлан итгэмжлэгдлээ.
Магадлан итгэмжлэлийн гэрчилгээ гардуулах ёслолд ШУС-ийн Хүмүүнлэгийн Ухааны салбар хариуцсан дэд захирал, доктор (Ph.D), дэд профессор Г.Элдэв-Очир, Европ судлалын тэнхимийн эрхлэгч доктор (Ph.D), дэд профессор Н.Мөнх, доктор (Ph.D), профессор Н.Нансалмаа, ахмад багш доктор (Ph.D), дэд профессор Ш.Туяа, ахлах багш М.Төмөрбаатар, Ц.Цогзолмаа, Б.Дэмбэрэлмаа, тэнхимийн туслах ажилтан Ж.Сүрэнхор нар оролцлоо.
Магадлан итгэмжлэлийн тайлан бичихэд хамтран ажилласан орос хэлний салбарын багш нар, европ судлалын тэнхимийн хамт олон, удирдлага, Боловсрол судлалын тэнхимийн багш нар, Хүмүүнлэгийн ухааны салбарын удирдлага, Сургалт, хөтөлбөр чанарын баталгаажуулалтын газрын дарга доктор (Ph.D), дэд профессор С.Булгантамир, хөтөлбөр хариуцсан мэргэжилтнүүд, Оюутны хөгжлийн газар, Цахим шилжилтийн газрын мэргэжилтнүүд, ажил олгогчид, төгсөгчид болон хөтөлбөрт суралцаж буй оюутнууддаа чин сэтгэлийн гүн талархал илэрхийлье.
“Багш, гадаад хэлний боловсрол (ОРОС)” хөтөлбөр магадлан итгэмжлэгдсэн тул Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 103 дугаар тогтоолын дагуу орос хэлний багшийн хөтөлбөрт элсэн суралцсан тохиолдолд төлбөрийг төр бүрэн санхүүжүүлэх юм байна.
Та бүхнийг МУИС-ийн “БАГШ, ГАДААД ХЭЛНИЙ БОЛОВСРОЛ (ОРОС)” бакалаврын хөтөлбөрт элсэн суралцахын урьж байна.